96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол эд үргэлжилж байна. Ёслолын үеэр жүжигчин, "WWE"-гийн супер од Жон Сена тайзан дээр нүцгэн гарч ирсэн тул ялагчийн дугтуйг нээж чадсангүй. Учир нь тэр ялагчийн нэр бүхий дугтуйгаар өөрийн бэлэг эрхтэнээ халхалсан байна.
Дам яриагаар Оскарын зохион байгуулагчид түүнийг нүцгэн гарахыг ятгасан гэнэ. Энэ тухайгаа "Эрэгтэй бие бол тоглоом биш" гэж Сена хэлэв. Үүний хариуд "Минийх" гэж хөтлөгч Киммел хариулав.
"Найз минь, би нүцгэн барилддаггүй. Би жортстой барилддаг" гэж Сена хариулав. Киммел "Жортстой байх нь нүцгэнээс ч дор" гэж хэлэв. Жортс гэдэг нь нэг төрлийн нимгэн өмд ажээ.
Дараа нь Сена дугтуйнаас ялагчийн нэрийг гаргаж ирж чадахгүй нөхцөлд байсан учир хөтлөгч Киммел хөшиг шиг зүйл нөмөргөсөн байна. Сена үнэндээ нүцгэн байгаагүй гэж продакшны ойролцоо эх сурвалж CNN-д ярьжээ.
"Тэр цавь, өгзөгний хэсгээ ямар нэг наалтаар халхалсан байсан. Улмаар дугтуйг нь түүн дээр наасан" гэж эх сурвалж дурдав.
Л.Сайнаа