Дэлхийд нэр хүндтэй "Forbes" сэтгүүлээс манай ертөнцийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг гаргахын тулд тэдний амжилт, салбар доторх хүйсийн тэгш байдлын төлөөх тэмцэл зэргийг нь үнэлжээ. Тэгвэл бид та бүхэнд дэлхийн хамгийн хүчирхэг 10 эмэгтэйг цувралаар танилцуулж байна. Тэдний эхний таван байрт Европын комиссын ерөнхийлөгч, Европын Төв банкны ерөнхийлөгч, АНУ-ын дэд ерөнхийлөгч, Италийн Ерөнхий сайд, дуучин зэрэг эмэгтэйчүүд багтсаныг энд дарж уншина уу. Хамгийн хүчирхэг 10 эмэгтэйн сүүлийн таван байрт доорх эмэгтэйчүүд багтжээ.
6. Карен Линч - CVS-ийн гүйцэтгэх захирал
- Тэрбээр 1963 оны 12-р сарын 30-нд АНУ-ын Массачусетс мужийн Уэр хотод мэндэлжээ.
- Линч 2021 оны хоёрдугаар сард 300 мянган хүний эрүүл мэндийн үйлчилгээний CVS Health компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын суудалд суужээ.
- Тэрбээр 2018 онд "Aetna"-г 70 тэрбум доллараар худалдан авч, дараагаар нь CVS-д гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр дэвшсэн байдаг.
- 2023 онд Линч анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч "Oak Street Health" болон гэрийн эрүүл мэндийн мэргэжилтэн "Signify Health"-ийг тус тус 10 тэрбум ам.доллараар худалдан авах ажлыг тэргүүлсэн.
- Линч нь Дэлхийн эдийн засгийн форум, Эрүүл мэндийн салбарын үнэ цэнийн төлөөх дэлхийн эвслийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бөгөөд Бостоны коллежийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн нэг хэсэг юм.
- Тэрбээр "Ernst & Young" компанид мэргэшсэн нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж байв.
7. Жэйн Фрейзер - "Citigroup"-ийн гүйцэтгэх захирал
- Тэрбээр Тэрбээр 1967 онд Их Британийн Шотланд улсын Сент Эндрюс хотод мэндэлсэн.
- 2020 онд "Citigroup"-ийн гүйцэтгэх захирлаар Жэйн Фрейзерийг Майкл Корбатын оронд томилсон. Тэрбээр 2021 оны гуравдугаар сард албан ёсоор үүрэг хүлээжээ.
- "Citi"-гийн түүхэн дэх анхны эмэгтэй Гүйцэтгэх захирлын хувьд тэрбээр Уолл Стритийн томоохон банкийг удирдаж буй анхны эмэгтэй хүн юм.
- Компанийн гүйцэтгэх захирлаар томилогдохоосоо өмнө Фрейзер "Citigroup"-ийн ерөнхийлөгч, "Global Consumer Banking" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
- 2004 онд "Citi"-д элссэнээсээ хойш тэрбээр санхүүгийн хямралын үед компанийн стратеги, нэгдэл, худалдан авалт зэрэг олон бүлгийг удирдаж байсан.
8. Абигаил Жонсон - "Fidelity"-ийн гүйцэтгэх захирал
- Тэрбээр 1961 оны арванхоёрдугаар сарын 19-нд АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотод төрсөн.
- Абигаил Жонсон 2014 оноос хойш эцгийнхээ оронд "Fidelity Investments" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, 2016 оноос хойш ТУЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэж байна.
- Түүний өвөө Эдвард Жонсон II 1946 онд Бостонд төвтэй хамтын сангийн аварга компанийг байгуулжээ.
- Тэрбээр 2023 оны есдүгээр сарын байдлаар нийт 4,5 их наяд долларын үл хөдлөх хөрөнгийг удирддаг пүүсийн 28,5 хувийг эзэмшиж байна.
- Жонсон криптовалютыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2018 онд "Fidelity" нь институцийн хөрөнгө оруулагчдад биткойн болон эфирийн арилжаа хийх боломжийг олгодог платформыг эхлүүлсэн.
- Тэрбээр зуны улиралд "Fidelity"-д коллежид суралцаж, 1988 онд Харвардын "MBA"-ын зэрэг хамгаалсны дараа шинжээчээр бүтэн цагаар ажиллаж эхэлсэн.
9. Мэри Барра - "General Motors" Компанийн Гүйцэтгэх Захирал
- Тэрбээр 1961 оны 12 дугаар сарын 24-нд АНУ-ын Мичиган мужийн Роял Оак хотод төрсөн.
- 2014 оноос хойш "GM"-ийн гүйцэтгэх захирал Барра бол АНУ-ын гурван том автомашин үйлдвэрлэгчийн нэгийг удирдсан анхны эмэгтэй юм.
- Барра цахилгаан машин, өөрөө жолоодлоготой машин үйлдвэрлэхэд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. "GM" 2025 оны эцэс гэхэд нэг сая цахилгаан машин үйлдвэрлэхээр зорьж байна гэж 2023 оны сүүлээр мэдэгджээ.
- Барра анх "GM"-д 1980 онд тэдний хамтын ажиллагааны хөтөлбөрийн оюутан байхдаа ажиллаж эхэлсэн. Түүний ажиллаж байсан анхны хэлтэс нь "Понтиак Моторс" байв.
- Тэрбээр Америкийн хамгийн хүчирхэг корпорациудын гүйцэтгэх захирлуудын зөвлөл Бизнесийн дугуй ширээний уулзалтын дарга юм. Барра мөн "Уолт Дисней" компанийн захирлуудын зөвлөлд суудаг.
10. Мелинда Франц Гейтс - "Билл Ба Мелинда Гейтс" сангийн дарга
- Тэрбээр 1964 оны наймдугаар сарын 15-нд АНУ-ын Техас мужийн Даллас хотноо мэндэлжээ.
- Мелинда Франц Гейтс бол "Билл ба Мелинда Гейтс"-ийн сангийн тэргүүний хувьд буяны үйлсийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг юм.
- Мелинда Майкрософт компанийн гүйцэтгэх захирал Билл Гейтстэй 1987 онд Нью-Йоркт болсон үзэсгэлэн худалдаан дээр танилцсаны дараа болзож эхэлсэн. 1994 онд тэрбээр Хавайн Ланай хотод Гейтстэй гэрлэжээ. 2021 оны тавдугаар сард Билл, Мелинда Гэйтс нар салж байгаагаа зарласан ч тус сангийн хамтын дарга хэвээр байна гэдгээ зарласан.
- Тэднийг салснаа зарласны дараа Билл олон нийтийн компаниудын дор хаяж таван тэрбум долларын хувьцааг Мелиндад шилжүүлжээ.
- Хүн бүрийг эрүүл, үр бүтээлтэй амьдрахад нь туслах сангийн эрхэм зорилгынхоо хүрээнд тэрбээр эмэгтэйчүүд, охидын эрхийн төлөө ажлынхаа ихэнх хэсгийг зориулжээ.
Л.Сайнаа