Археологичид Германы өмнөд хэсэгт байрлах нэгэн газраас Европт урьд өмнө байгаагүй хамгийн том булшийг илрүүлсэн гэж мэдэгдлээ.
Мягмар гарагт нийтлэгдсэн хэвлэлийн мэдээнд дурдсанаар Нюрнберг хотын төвөөс тахлын үеийн хохирогчдын 1000 гаруй араг яс олдсон байна.
Судлаачдын дүгнэснээр уг булшинд нийт 1500 орчим хүнийг оршуулсан байж болзошгүй ажээ.
Тус хотод шинэ орон сууцны барилга барихаас өмнө археологийн судалгааны ажилчид малтлага хийж үзсэн нь уг булшийг нээх үндэс болжээ. Олноор булшлах явдал нь тахлын үетэй шууд холбогддог гэнэ.
Түүнчлэн Нюрнбергт 14 дүгээр зуунаас хойш ойролцоогоор 10 жил тутамд тахлын дэгдэлт гарч байсан учир булшны тодорхой он цагийг тогтооход саад учирчээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)