Дэлхийд нэр хүндтэй "Forbes" сэтгүүлээс манай ертөнцийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг гаргахын тулд тэдний амжилт, салбар доторх хүйсийн тэгш байдлын төлөөх тэмцэл зэргийг нь үнэлжээ. Тэгвэл бид та бүхэнд дэлхийн хамгийн хүчирхэг 10 эмэгтэйг цувралаар танилцуулж байна. Тэдний эхний таван байрт Европын комиссын ерөнхийлөгч, Европын Төв банкны ерөнхийлөгч, АНУ-ын дэд ерөнхийлөгч, Италийн Ерөнхий сайд, дуучин эмэгтэйчүүд багтжээ.
1. Урсула фон дер Лейен - Европын комиссын ерөнхийлөгч
- Тэрбээр 1958 оны 10 дугаар сарын 8-нд Бельгийн Елсенэ хотод төрсөн.
- Урсула фон дер Лейен нь 2019 оны долдугаар сард Европын холбооны гүйцэтгэх засаглал болох Европын комиссын ерөнхийлөгчөөр томилогдсон.
- Тэрбээр 450 сая гаруй европчуудыг хамарсан хууль тогтоомжийг хариуцах үүрэг хүлээсэн анхны эмэгтэй хүн юм.
- Фон дер Лейен 2005-2019 он хүртэл Германы Канцлер Ангела Меркелийн танхимд ажилласан нь Засгийн газрын гишүүдийн дундаас хамгийн удаан ажилласанд тооцогдоно.
- Сайд нарын танхимын сүүлийн зургаан жил Германы Батлан хамгаалахын сайдаар ажилласан. Герман Улсын түүхэн дахь анхны эмэгтэй Батлан хамгаалахын сайд юм.
- Тэрбээр 2020 онд 750 тэрбум еврогийн Ковидийг арилгах хуулийн төслийг санаачилж, 2022 онд Орос улс үндэслэлгүй түрэмгийлэл хийсэн гэж үздэг, Украиныг хамгийн тууштай дэмжигчдийн нэг болсон.
2. Кристин Лагард - Европын Төв банкны ерөнхийлөгч
- Тэрбээр 1956 оны нэгдүгээр сарын 01-нд Парис хотод төрсөн.
- 1981 оноос хойш 25 жил АНУ-ын Чикаго дахь дэлхийн алдартай «Baker & McKenzie» хуулийн компанид өмгөөлөгчөөр ажилласан.
- Лагард 2019 оны арваннэгдүгээр сарын 01-нд Европын Төв банкийг толгойлох анхны эмэгтэй болов.
- Европын мөнгөний бодлогын тэргүүний хувьд Лагард инфляци өндөр байгаа нөхцөлд эдийн засгийн өсөлтийг хангах чухал сорилттой тулгарч байна.
- Лагард 2011 оноос 2019 оны дунд үе хүртэл дэлхийн валютын системийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр ажилладаг Олон улсын валютын санг удирдаж байсан.
- Тэрбээр энэ албан тушаалыг хашиж байсан анхны эмэгтэй байв.
- 2008 оны санхүүгийн хямралд дүн шинжилгээ хийхдээ Лагард эрэгтэйчүүд давамгайлсан салбар дахь "бүлэг сэтгэлгээ"-г онцолж, жендэрийн шинэчлэл хийхийг уриалав.
- Тэрбээр мөн 2005-2007 онд Францын Худалдаа, аж үйлдвэрийн сайд, 2007 онд Францын Хөдөө аж ахуйн сайд, 2007-2011 онд Францын Сангийн сайдаар тус тус ажилласан.
3. Камала Харрис - АНУ-ын дэд ерөнхийлөгч
- Тэрбээр 1964 оны 10 дугаар сарын 20 нд АНУ-ын Калифорни мужийн Окленд хотод мэндэлсэн.
- 2021 оны нэгдүгээр сарын 20-нд Харрис АНУ-ын дэд ерөнхийлөгч болсон анхны эмэгтэй, анхны хар арьстан, анхны Өмнөд Ази-Америк хүн болов.
- Мөн 2016 онд Харрис АНУ-ын Сенатад сонгогдсон анхны Энэтхэг-Америк эмэгтэй байв.
- 2010 онд Харрис Калифорнийн ерөнхий прокуророор ажилласан анхны өнгөт арьст эмэгтэй болжээ.
- Харрис бол Калифорни мужийн уугуул. Тэрбээр Окландад цагаачийн гэр бүлд төрсөн (ээж нь Энэтхэг, аав нь Ямайкаас гаралтай).
- Ховард их сургуулийн төгсөгчддөөс дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа анхны төгсөгч юм.
4. Жоржия Мелони - Италийн Ерөнхий сайд
- Тэрбээр 1977 оны нэгдүгээр сарын 15-нд Италийн Ром хотноо мэндэлжээ.
- 2022 оны 10 дугаар сарын 22-нд Жоржиа Мелони Италийн Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан түүхэн дэх анхны эмэгтэй хүн болжээ.
- Мелони нь мөн Италийн баруун жигүүрийн Италийн ахан дүүс намын ерөнхийлөгч юм. Тэрбээр энэ албан тушаалыг 2014 оны гуравдугаар сард хүлээж авсан.
- Тэрбээр 15 настайдаа Италийн дарангуйлагч асан Бенито Муссолинигийн дэмжигчдийн байгуулсан Италийн Нийгмийн хөдөлгөөний залуучуудын жигүүрт элссэн бөгөөд түүнийг "неофашист" гэж тодорхойлдог.
- 2023 оны арваннэгдүгээр сард тэр Ерөнхий сайдыг шууд сонгох боломжтой Үндсэн хуулийн шинэчлэлийн саналыг дэмжсэн. Тэр үүнийг Италийн улс төрийн тогтворгүй байдлыг бууруулах оролдлого гэж нэрлэжээ.
5. Тэйлор Свифт - Дуучин, ая зохиогч
-
Тэрбээр 1989 оны 12 дугаар сарын 13-нд АНУ-ын Пенсильвани мужийн Вест Ридинг хотод төрсөн.
-
Тейлор Свифт 2023 оны 10 дугаар сард Эрас аялан тоглолтынхоо орлого болон хөгжмийн каталогийн үнэ цэнийн ачаар тэрбумтан болсон.
-
Түүний хөрөнгөд роялти болон аялан тоглолтоос цуглуулсан 500 гаруй сая долларын хөрөнгө, 500 сая долларын үнэ бүхий хөгжмийн каталоги, 125 сая долларын үл хөдлөх хөрөнгө багтжээ.
-
2021 онд Свифт өмчлөх эрхээ сэргээхийн тулд эхний зургаан цомгоо дахин цацаж эхэлсэн.
-
Түүний 2023 оны Эрас аялан тоглолтын тасалбарын эрэлт "Ticketmaster"-ийг дарж, Конгрессын гишүүд тус компанийн концертын борлуулалтын талаар эргэлзэхэд хүргэв.
-
Мөн тэр Греммийн шагналыг түүж, Billboard жагсаалтын шилдэг 10-ыг олон долоо хоног бүтэн тэргүүлж, Геннисийн дээд амжилтуудыг эвдсэн билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)