Өнгөрсөн зууны халуухан бүсгүйчүүдийн нэг, алдарт дуучин Мадонна Луиза Чикконе өнгөрсөн зун өөрийнх нь эрүүл мэнд ямар аймшигтай нүүр тулсан тухай хүүрнэж байна. Тэрбээр Лос-Анжелес хотод болсон "Баярын аялал" нэрт аялан тоглолтынхоо үеэр олонд хандан түүний эмч, доктор Дэвид Агус болон бусад эмнэлгийн багийнхан үзэгчдийн дунд байгааг хэлээд, өнгөрсөн долдугаар сард түүнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтэхэд хүргэсэн бактерийн халдварын талаар дурджээ.
Өөрийнх нь хуваалцсан бичлэгт Мадонна үргэлжлүүлэн “Би маш олон мориноос унаж, маш олон ясаа хугарсан. Би титан ташаатай. Энэ мэт асуудлууд байгаа ч би зогсохгүй" гэжээ.
Өмнөх аялан тоглолтуудынхаа үеэр энэ тухайгаа үе үе ярьдаг байсан Мадонна эрүүл мэндийн байдлаасаа айж явдгаа дурсав. Тэрбээр "Би тоглож байгаа юм биш. Энэ үнэхээр аймшигтай дурсамж. Би дөрвөн өдрийн турш комад байж үзсэн. Сэрэхдээ хамгийн түрүүнд хэлэн үг маань ҮГҮЙ байсан" гэжээ.
Тэр нэмж хэлэхдээ, "Учир нь бурхан надад "Чи бидэнтэй хамт явмаар байна уу" гэж хэлсэн гэдэгт би итгэлтэй байна. Чи надтай хамт явмаар байна уу, чи энэ замаар явмаар байна уу? гэж асуухад нь би "Үгүй. Үгүй үгүй!" гэж хэлсэн байх" гэжээ.
Энэ бүх зүйлсийг эмчийнхээ ачаар даван туулснаа хэлж, доктор Агусыг “Өнөө орой үзэгчдийн дунд маш онцгой хүн” хэмээжээ.
Л.Сайнаа