CNN агентлаг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч Доналд Трампын тухай ийн бичжээ.
Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болох хоёр дахь боломжийнхоо төлөө уйгагүй зүтгэж буй. Гэвч түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь эхнийхээс нь илүү үймээн, самуунтай байх болно. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч тэрбээр одоогийн ерөнхийлөгч Жо Байдентай дахин нүүр тулах цаг айсуй. Намын сунгаанд сүүлчийн өрсөлдөгч нь байсан Никки Хейли лхагва гарагт бодит байдлыг хүлээн зөвшөөрч, кампанит ажлаа түр зогсоосон юм.
Өнгөрсөн жилүүд түүний хувьд биеэ хэдэн хэсэг хуваамаар гашуун өдрүүдийг агуулжээ. 2020 оны сонгуулийг хулгайлах гэсэн оролдлого, түүний эрх чөлөө, эд баялагт заналхийлсэн гэх эрүүгийн болон иргэний шүүх хурлын товууд, гэвч өөрийгөө өмөөрсөөр гайхалтай эргэн ирэлт хийсэн зэрэг нь Америкийн түүхэн дэх хамгийн хувь тавилантай сонгуулийн нэгийг бүтээв. Ажиглагчид Трамп ерөнхийлөгчийн суудалд дахин заларвал энэ нь оршин тогтнохын төлөө тэмцэж буй Украинд анхааруулга болно гэв.
Трамп уламжлалт нэр дэвшигчээс хол ялгаатай байгаагийн шалтгаан нь ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж, улс үндэстнээ нэгтгэх бодлогын санаануудаар дүүрэн шинэ дуу хоолой болж сонгуулийн сурталчилгаагаа явуулаагүйд оршино. Тэрбээр Америкийг хууль бус байдал, хот суурин газрын хомсдолд автсан хийгээд дэлхийн гуравдугаар дайнд хошуу дүрсэн, бүтэлгүй улс гэдгийг онцолж байгаа.
Дарангуйлагчдын сонгодог үлгэрээр тэр дотоод дахь улс төрийн дайснуудаасаа өшөө авахаа амласан. Мөн өөрийн хувийн, улс төрийн ашиг сонирхлыг үндэстний ашиг сонирхолтой хольж хутгах болно.
Трамп буцаж ирэхээр төлөвлөж байсан Флорида дахь Мар-а-Лаго амралтын газартаа супер мягмар гарагт ялалтын үг хэлэхдээ "Бид хил дээрээ гурав дахь дэлхийн улс, мөн бид сонгуульдаа гуравдагч дэлхийн улс орон" гэж хэлжээ.
Түүний хэлсэн үг увайгүй худал хуурмаг зүйлээр дүүрэн байв. Трамп сонгуулийн кампанит ажлынхаа төгсгөлд олон зүйлсийг бадрангуйгаар амласан. Түүний хамгийн үнэнч дэмжигчид Америкийн онцгой үзэл санааг орвонгоор нь эргүүлж байна гэж АН-ынхан шүүмжилдэг.
Трампын хувьд Америк бол Рональд Рейганы "толгод дээрх гялалзсан хот" биш юм. Энэ бол гадил жимсний бүгд найрамдах улс юм. Нэгдүгээр сард Нью-Хэмпширийн Манчестер хотод Трамп "Бид уналтад орсон үндэстэн, бид бүтэлгүйтсэн үндэстэн" гэж АНУ-ыг инфляцийн өсөлт, эрчим хүчний хомсдол, хар тамхины сүйрлийг дурдсан. Түүнчлэн цагаачдын гэмт хэрэг, тэр ч байтугай бохир, хөл хөдөлгөөн ихтэй нисэх буудлуудын дэг журмын тухай тэр ярьсан.
“Бид итгэл, хүсэл зориг, хүч чадлаа алдсан ард түмэн. Бид замаа алдсан ард түмэн. 2024 он бол бидний эцсийн тулаан. Бид дайныг өдөөгчдийг засгийн газраасаа хөөж гаргана. Бид глобалистуудыг хөөж, марксистууд, коммунистууд, фашистуудыг хөөнө. Бид худалдагдсан, худал мэдээлэл түгээд хэвлэл мэдээллийн хэрэгслийг бут ниргэжнэ. Бид дахин чөлөөлөгдсөн улс байх болно" гэжээ.
Трамп мөн өөрийгөө хэлмэгдүүлэлтэд өртсөн улс төрийн тэрс үзэлтэн мэтээр харуулахын тулд бараг хагас тэрбум долларын иргэний шүүхийн нэхэмжлэл болон удахгүй болох дөрвөн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд тулгарсан хууль эрх зүйн ер бусын байдлаа ашигласан. Энэ бол экс ерөнхийлөгчийн өөр нэг бодит байдлыг эргүүлэх авъяас чадварын жишээ бөгөөд түүнийг өрсөлдөгчид нь эсэргүүцэх бараг боломжгүй юм. Трампын хууль эрх зүйн маргаан болон холбооны сонгуулийн хоорондох зөрчилдөөн нь түүний эхний бүрэн эрхийн хугацаанд гарсан үндсэн хуулийн эсрэг тэрслүү байдлыг олон нийтэд эвээр зөвтгөн харуулах зам байж болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)