Фейсбүүк, Инстаграмм зэрэг платформууд өнгөрөгч мягмар гарагт саатаж, олон мянган хэрэглэгчид бухимдсан тухай CNN агентлаг мэдээлэв. Үүнийг компанийн зүгээс "техникийн саатал" хэмээсэн байна. Хоёр цаг орчмын дараа компанийн зүгээр асуудлыг шийджээ.
"Downdetector"-ийн мэдээлснээр, Фэйсбүүкийн 500 мянга, Интаграммын 50 мянга орчим хэрэглэгч нэвтрэхэд асуудал гарсан гэж гомдол гаргажээ. Тодруулбал, уг асуудал нь Метагийн үндсэн серверт асуудал үүсэж, улмаар фейсбүүк зэрэг платформын нэвтрэх болон бусад хэсэгт нөлөөлсэн аж.
Энэ тухай АНУ-ын Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч “Бид Метагаас үзүүлж буй зарим үйлчилгээнд нөлөөлж буй хүртээмжтэй холбоотой асуудлуудыг мэдэж байна. Одоогоор бид ямар нэгэн хорлонтой кибер үйл ажиллагаа эсвэл өнөөдрийн сонгуультай холбоотой ямар нэг тодорхой нөлөөллийг тааж мэдэхгүй байна” гэж CNN агентлагт ярьжээ.
Мөн Элон Маскийн "X" платформын өрсөлдөгч "Threads" мөн энэ үеэр унтарч, хэрэглэгчид нэвтэрч чадахгүй "Алдаа гарлаа, дараа дахин оролдоно уу" гэсэн цонхыг харсаар байв.
Ийм төрлийн тасалдал нь маш ховор зүйл юм. Хэрэв та санаж байгаа бол 2021 онд WhatsApp, Фейсбүүк, Инстаграмм платформууд зургаан цагийн турш тасалдаж байв.
Л.Сайнаа