Өнгөрсөн шөнө дэлхий даяар фейсбүүк, инстаграмм сүлжээ цаг хэртэй хугацаанд тасалдав. Бидний зарим нь хэсэгтээ л сандран "хакердуулсан, нууц үгээ алдсан" гэж бодсон тухайгаа сошиал орчинд нийтэлжээ.
Тэгвэл энэ тухайгаа сүлжээ сэргэсэн даруй найман цагийн өмнө фейсбүүк компани "Бид эргэн ирлээ. Үнэхээр уучлаарай" гэв.
Үүний хариуд хүмүүс инээсэн эможи дарж, "Аймар байлаа", "Хачин байлаа", "Бидний зарим нь анзаараа ч үгүй", "Фейсбүүкээс гадуур жинхэнэ амьдрал байдгийг ойлгох боломж олгосонд баярлалаа" гэх зэргээр хөгжилтэй сэтгэгдэл үлдээжээ.
Л.Сайнаа