БАРИМТ 1
Түүний бүтэн нэрийг Жеффри Престон Безос гэдэг.
БАРИМТ 2
Безос 1964 оны нэгдүгээр сарын 12-нд төрсөн. Америкийн бизнесмэн, хэвлэл мэдээллийн эзэн, хөрөнгө оруулагч юм.
БАРИМТ 3
Тэрээр дэлхийн хамгийн том цахим худалдаа , үүлэн тооцооллын компани болох Amazon-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал асан юм.
БАРИМТ 4
Түүний хөрөнгө ойролцоогоор 200 тэрбум ам,долларт хүрээд байна. Ингэснээр тэр одоогийн байдлаар дэлхийн хамгийн баян хүн гэгдээд байна.
БАРИМТ 5
Өмнө тэр "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индекс болон "Форбес" сэтгүүлийн аль алиных нь судалгаагаар 2017-2021 он хүртэл дэлхийн хамгийн баян байсан.
БАРИМТ 6
Безос АНУ-ын Нью Мексико мужийн Альбукерке хотод төрж, Хьюстон, Майамид хүүхэд насаа өнгөрүүлжээ.
БАРИМТ 7
1986 онд Принстоны их сургуулийг цахилгааны инженер, компьютерийн ухааны мэргэжлээр төгссөн байдаг.
БАРИМТ 8
1986 оноос 1994 оны эхэн үе хүртэл Уолл Стритэд янз бүрийн чиглэлээр ажилласан Безос 1994 оны дундуур Нью Йорк хотоос Сиэтл ийн хооронд ажилладаг байхдаа "Amazon" компанийг үүсгэн байгуулжээ. Тус компани нь онлайн номын дэлгүүрээр эхэлж, дараа нь видео болон аудио дамжуулалт, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан зэрэг олон төрлийн цахим худалдааны бүтээгдэхүүн, үйлчилгээ болон өргөжсөн. Энэ бол дэлхийн хамгийн том онлайн борлуулалтын компани юм. Орлогоороо хамгийн том интернет компани бөгөөд "Amazon Web Services" салбараараа дамжуулан виртуал туслах болон үүлэн дэд бүтцийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн том үйлчилгээ үзүүлэгч юм.
БАРИМТ 9
Безос 2000 онд сансар огторгуйд сэтгэл шулуудан, тойрог замд сансрын нислэгийн үйлчилгээн үзүүлэх "Blue Origin" компанийг үүсгэн байгуулсан. "Blue Origin" компанийн "New Shepard" хөлөг 2015 онд сансарт хүрч, дараа нь дэлхийд амжилттай газардсан юм. Тэрбээр мөн 2021 онд "Blue Origin NS-16" онгоцоороо сансарт нисэж байлаа.
БАРИМТ 10
Мөн тэрбээр 2013 онд Америкийн томоохон сонин "The Washington Post"-ыг 250 сая доллараар худалдаж авсан. "Bezos Expeditions" хэмээх венчурын фирмээрээ дамжуулан бусад олон хөрөнгө оруулалтыг удирддаг. 2021 оны есдүгээр сард Безос "Mail.ru"-г үүсгэн байгуулагч Юрий Милнертэй хамтран "Altos Labs"-ийг үүсгэн байгуулжээ.
БАРИМТ 11
Жеклин болон Тед Йоргенсен нарын хүү болон мэндэлсэн тэрбээр багаасаа л зорилготой, оролдлог сайтай нэгэн байв. Жеффийг төрөх үед түүний ээж 17 настай ахлах сургуулийн сурагч, аав нь 19 настай байжээ.
БАРИМТ 12
Йоргенсен бол Чикагод баптистуудын гэр бүлд төрсөн Дани-Америк гаралтай дугуйчин байв. Хэцүү нөхцөл байдлыг үл харгалзан ахлах сургуулиа төгссөний дараа Жеклин хүүхдээ дагуулан оройн ичнээ сургуульд сурчээ. Жефф 2 настай байхдаа Альбукерке дэх Монтессори сургуульд явсан.
БАРИМТ 13
Аав Тед Йоргенсен нь архи ууж, санхүүгийн хувьд хэцүү байсан. Жеффийг 17 сартай байхад буюу 1965 оны зургадугаар сард Жеклин нөхрөө орхин эцэг эхтэйгээ хамт амьдрах болжээ. Улмаар 1968 оны дөрөвдүгээр сард Кубын цагаач Мигель Безостой гэрлэж, хуримын дараахан Майк дөрвөн настай Жеффийг өргөж авсан бөгөөд дараа нь овог нь Йоргенсен байсныг хууль ёсоор Безос болгон өөрчилсөн юм.
БАРИМТ 14
Майк Нью-Мексикогийн их сургуулийг төгссөний дараа гэр бүлээрээ Техас мужийн Хьюстон руу нүүж, Экссон компанид инженерээр ажиллах боломжтой болсон. Жефф Хьюстон дахь River Oaks бага сургуульд дөрөвдүгээр ангиас зургадугаар анги хүртэл сурсан. Жеффийн ээжийн өвөө нь Альбукерке дэх АНУ-ын Атомын энергийн комиссын (AEC) бүсийн захирал Лоуренс Престон Гиз байв.
БАРИМТ 15
Багаасаа л технологид сонирхолтой байсан Жефф шинжлэх ухааны сонирхол, технологийн ур чадвараа аль эрт нээсэн. Тэр нэг удаа дүү нараа өрөөндөө оруулахгүйн тулд цахилгаан дохиолол ажиллуулж байжээ. Мэдээж үүнийг тэр өөрөө зохион бүтээсэн. Удалгүй гэр бүл нь Флоридагийн Майами руу нүүж, Жефф Майами Палметто ахлах сургуульд суралцжээ.
БАРИМТ 16
Жефф ахлах сургуульд байхдаа McDonald's-д өглөөний ээлжийн тогоочоор ажилладаг байв.
БАРИМТ 17
1992 онд Безос Манхэттэн дэх "DE Shaw"- д ажиллаж байхдаа тус фирмд судалгааны ажилтан байсан, зохиолч Маккензи Таттлтай танилцжээ. Хосууд жилийн дараа гэрлэсэн юм. 1994 онд тэд хамтдаа "Амазон" компанийг үүсгэн байгуулжээ. Безос болон Маккензи нар Хятадаас өргөж авсан гурван хүү, нэг охин, нийт дөрвөн хүүхдийн эцэг эх юм.
БАРИМТ 18
2019 оны нэгдүгээр сард Безос болон түүний эхнэр Маккензи нар 25 жилийн хамтын амьдралаа дуусгав. Үүний дараа "National Enquirer" сэтгүүлд хэвлэл мэдээллийн ажилтан байсан Лорен Санчестай дотно харилцаатай байснаа илчилж, Санчестай үерхэж эхэлжээ.
БАРИМТ 19
2019 оны дөрөвдүгээр сарын 04-нд гэр бүл салалт эцэслэн шийдэгдэж, хосын Амазон дахь хувьцааны 75 хувийг Безос, үлдсэн 25 хувийг Маккензи эзэмших болсон. 2023 оны тавдугаар сарын 22-нд Санчес, Безос нар сүй тавьсан.
БАРИМТ 20
2003 оны гуравдугаар сард Безос баруун Техас мужид "Blue Origin" компанийг худалдаж авахаар газрын хайгуул хийж байгаад осолдсон нисдэг тэрэгний зорчигч байв. Нисдэг тэрэгний бусад гурван зорчигч нь нисгэгч Чарльз Белла, Амазоны хуульч Элизабет Коррелл, орон нутгийн фермер Тай Холланд нар байв. Бүгд амьд үлдсэн. Харин Безос бага зэргийн гэмтэл авсан гэдэг.
БАРИМТ 21
Безос 2016 онд гарсан "Star Trek Beyond" кинонд Оддын флотын албан тушаалтны дүрийг бүтээж, Сан Диегогийн комик-коны үзүүлбэрт жүжигчид болон багийн бүрэлдэхүүнд нэгдсэн. Тэрбээр Alexa-ийн дүрд тоглохын тулд Парамаунт компанийг лоббидсон гэлцдэг.
БАРИМТ 22
Безос Амазон компанийн ажилчдаа доромжилж, хэл амаар далайлгадаг гэдгээрээ алдартай.
БАРИМТ 23
Олон нийтийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн бүртгэлээс харахад Безос Вашингтоноос АНУ-ын Ардчилсан намаас сонгогдсон хоёр сенатор Пэтти Мюррей, Мария Кантвелл нарын сонгуулийн кампанит ажлыг дэмжсэн байна. Тэрбээр мөн АНУ-ын Ардчилсан намын төлөөлөгч Жон Коньерс, мөн интернеттэй холбоотой асуудал хариуцсан хороодод ажилладаг АНУ-ын сенаторууд Патрик Лихи, Бүгд найрамдах намын Спенсер Абрахам нарыг дэмжсэн.
БАРИМТ 24
2021 оны долдугаар сарын 20-нд тэрбээр өөрийн төрсөн дүү Марк Безос, Уолли Фанк, Оливер Дэймен нарын хамт "NS-16" хөлгөөр сансарт хөөрөв. Безосын тойрог замд хийсэн нислэг 10 гаруй минут үргэлжилж, 107 км-ийн өндөрт гарчээ.
Сэтгэгдэл (1)