Блүүмбэргийн тэрбумтнуудын индексээр Жефф Безос Элон Маскийг гүйцэж, дэлхийн хамгийн баян хүнээр дахин тодорсон байна. "Amazon"-ы үүсгэн байгуулагч түүний нийт хөрөнгө 200 тэрбум долларт хүрсэн бол Элон Маск 198 тэрбум долларын хөрөнгөөр удаалжээ.
Маск өнгөрсөн нэг жилийн хугацаанд ойролцоогоор 31 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тухай хэвлэлүүд мэдээлэв. Харин Безос 23 тэрбум ам.долларын ашиг олсон нь дэлхийн тэргүүн баяны суудалд суух шалтгаан болсон гэнэ.
Даваа гарагт Теслагийн хувьцаа долоон хувиар унасан байна. Маск 2023 оны тавдугаар сард дэлхийн хамгийн баян хүнээр тодорч, Louis Vuitton, Dior, Celine зэрэг брэндүүдийг багтаасан дэлхийн хамгийн том конгломератуудын нэгийг удирддаг (LVMHF) -ийн гүйцэтгэх захирал Бернард Арнаултыг ардаа орхисон юм. Маск, Арно, Безос гэсэн гурван баян хэдэн сарын турш тэргүүлэгчийн төлөө өрсөлдөж байгаа. LVMH-ийн хувьцааны үнийг өсөх гол шалтгаан нь тансаг зэрэглэлийн барааны борлуулалтын өсөлттэй нь шууд холбоотой байдаг.
Л.Сайнаа