Энэтхэгийн зүүн хэсгийн цагдаа нар гадаадын жуулчдыг бүлэглэн хүчиндэж, нөхөрт нь халдсан гэх гурван эрэгтэйг баривчилжээ. Тус улсад эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон арван жилийн тэмцэл өрнөж буй.
Баруун Бенгал мужаас хөрш зэргэлдээх Балба руу мотоциклээр зорчиж явсан хосыг баасан гаргийн орой эргүүлийн цагдаа нар олсон гэж Жарханд мужийн Думка дүүргийн цагдаагийн ахлах ахлагч Питамбар Сингх Хервар мэдэгдэв. Тэднийг эмнэлэгт хүргэхэд эмэгтэй эмчид хүчиндүүлсэн гэж мэдүүлжээ.
Цагдаа нар эрэн сурвалжлагдаж буй сэжигтнүүдийн хэн болохыг тогтоосон ажээ. Энэ хэрэг дээр мөн тусгай мөрдөн байцаах багийг бүрдүүлээд буй. Баривчлагдсан гурван сэжигтэн өмгөөлөгчтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.
Энэтхэгийн хуулийн дагуу хохирогч эмэгтэйн нэрийг зарлаагүй байна. Цагдаа нар хосуудын нэр, харьяатыг чанд нууцалсан аж.
Хосууд испани хэлээр нийтлэл бичиж, влог хөтөлдөг аялагчид байв. Уг хэргийн дараа хохирогч эмэгтэй инстаграм хуудсандаа өөрийгөө Бразил хүн гэдгийг ярьж, нүүрэндээ хөхрөлт үүссэнг харуулж, "Миний царай ийм харагдаж байна, гэхдээ өвдөлт нь намдсан. Би үхэх тухай бодсон” гэж хэлжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)