"Фантастик продакшн"-ы ZURA цуврал киноны гурав дахь ангийн “Цэвэрлэгээ” УСК энэ сарын 7-нд Корпрэйт "Convention Centre"-т албан ёсны нээлтээ хийх гэж байна. Энэхүү цувралд шинээр нэгдсэн жүжигчин Т.Бархүү, Н.Ялалт, Э.Тодгэрэл Г.Золбоот, П.Баттөр нар үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.
ZURA III “Цэвэрлэгээ” УСК-ны нэгэн сонирхол татах зүйл болох РОДИУМ гэж юу болох талаар танилцуулж байна.
Дэлхийн хамгийн үнэтэй металл болох RHODIUM нь алтнаас тав дахин үнэтэй 1 кг нь 470 сая орчим байдаг. Манай улсад томоохон нөөц бүхий газрын ховор элементийн ордууд байдаг ч одоогоор Монголд байдаг гэх олон нийтэд нээлттэй мэдээлсэн мэдээ үгүй. Харин тун удахгүй Родиумыг тойрсон адал явдал бүхий “ZURA III: ЦЭВЭРЛЭГЭЭ” кино театрын өргөн дэлгэцээр гарч эхэлнэ.
Б.Туяамарал