БАРИМТ 1
Родиум буюу роди нь дэлхийн хамгийн үнэтэй байгалийн металл.
БАРИМТ 2
Одоогоос 220 жилийн өмнө анх энэ элементийг нээх үед уусгагч бодис дотроос нь сарнайн улаан өнгөтэй кристалл олдож байжээ.
БАРИМТ 3
Түүнийг олсон эрдэмтэн грекээр сарнай буюу родон гэдэг нэрийг уг элментэд өгчээ.
БАРИМТ 4
Үелэх системийн 45-т байрлах уг элемент нь байгаль дээр маш ховор олддог ба үнэт металл юм.
БАРИМТ 5
1 кг родиум нь ойролцоогоор 470 орчим сая төгрөг болно. Харин өнгөрсөн жил 300 мянган долларт хүрч байжээ.
БАРИМТ 6
Алтнаас тав дахин үнэтэй.
БАРИМТ 7
Зэвсэг үйлдвэрлэлийн гол түүхий эд болдог металл аж.
БАРИМТ 8
Уг металл үнэтэй байдаг учир нь зэвэрдэггүй, маш бат бөх, дулаанд тэсвэртэй, өөр ямар нэгэн бодистой урвалд ордоггүй аж.
БАРИМТ 9
Хүний биед амин дэмүүд хэрэгтэй байдаг шиг уг металл нарийн технологийн бүтэц бүрэлдэхүүнд онцгой үүрэгтэй байдаг.
БАРИМТ 10
Родиум металл нь бусад металлудыг бодвол хамгийн бага олддог байна. Тухайлбал, жилд 20 тонн орчим л олддог.
БАРИМТ 11
Дэлхий дээрх нийт родиумын нөөц 3000 тонн орчим бий.
БАРИМТ 12
Одоогоор родиум олборлолтын 80 хувийг Өмнөд Африк дангаараа эзэмшиж байна. Харин 10 хувийг манай хойд хөрш болох ОХУ эзэлж байна.
БАРИМТ 13
Боловсруулалт нь манай урд хөрш БНХАУ-д хийгддэг.
БАРИМТ 14
Цөмийн зэвсэглэл, нарийн электроник эд анги, толь ба үнэт эдлэлийн салбарт родиумийн эрэлт өндөр байдаг.
БАРИМТ 15
Хэдийгээр уламжлалт авто машинууд нэгэнт халагдаж, цахилгаан автомашинууд олшрохтой зэрэгцэн родиумын эрэлт буурах байх хэмээн бодогдож болох ч эдийн засагчид арай өөр тамагтай байна.
БАРИМТ 16
Энэ зах зээл ирэх жилүүдэд ч эрэлттэй байх тооцоог гаргажээ. Тухайлбал, өнгөрсөн жил 2 тэрбумд хүрсэн ч арван жилийн дотор 29 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна.
БАРИМТ 17
Тэгвэл Монгол Улсад родиумын нөөц бий гэх албан ёсны мэдээлэл байхгүй ч газрын ховор элементийн томоохон таван орд байх магадлалтай гэсэн яриа бий.
БАРИМТ 18
Иймд тун удахгүй нээлтээ хийх гэж буй "Зура 3: Цэвэрлэгээ" УСК-нд ямар байдлаар гарах вэ гэдэг сонирхол татаж буй.
Сэтгэгдэл (4)