Гаити улсын нийслэл хот дахь Үндэсний хорих газарт өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн үймээн, мөргөлдөөн одоо болтол намжаагүй байна. Улмаар бямба гаргийн байдлаар олон зуун хоригдол оргосон тухай хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээллээ.
Гайтигийн Цагдаагийн холбоодын нэг нь X хуудсан дахь нийтлэлдээ, хорих ангид хяналт тогтоохоор тэмцэж буй цагдаа нарт нэмэлт хүч, шаардлагатай зэвсгүүд хэрэгтэй. Хэрвээ хоригдлуудын үймээн даамжирч, оргох юм бол том аюул нүүрлэх болно. Тэд 3000-уулаа, нийслэлд хэнийг ч өршөөхгүй" гэжээ.
Баасан гарагт Гаитигийн гэмт бүлэглэлийн толгойлогч Жимми Черизьер буюу Барбекю нь Ерөнхий сайд Ариэль Хенриг огцруулах оролдлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Тэрбээр “Бид Гаитигийн үндэсний цагдаа болон армиас хариуцлага нэхэж, Ариэль Хенриг баривчлахыг хүсч байна. Дахин хэлэхэд ард иргэд бидний дайсан биш. Зэвсэгт бүлэглэлүүд таны дайсан биш. Та улс орноо чөлөөлөхийн төлөө Ариэль Хенриг баривчилхыг дэмжээрэй” гэжээ.
Шеризьер бол гэмт бүлэглэлийн холбоог толгойлдог байсан цагдаагийн ажилтан асан юм. Тэрбээр НҮБ болон АНУ-ын Сангийн яамны аль алиных нь хориг арга хэмжээнд байдаг.
Үймээн самууныг дарж чадахгүй байгаа нь Ерөнхий сайд Хенригийн эсрэг байсан олон нийт босох гол үндэс болсон. Карибын тэнгисийн орнуудын удирдагчид лхагва гарагт Гаитигийн Ерөнхий сайд Ариэль Хенри бүх нийтийн сонгуулийг 2025 оны наймдугаар сарын 31-ний дотор явуулахаар тохиролцсон гэж мэдэгдэв.
Л.Сайнаа