“Музейн нээлттэй өдрүүд”-ээр төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей, орон нутаг судлах 270 музейн 800 орчим ажилтан албан хаагчид 3 дугаар сарын 1-ээс 7-ны өдрүүдэд тусгай үзэсгэлэн, музейн боловсролын хөтөлбөр, хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөрийг нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулж байна.