Бангладешийн нийслэл Дака хотод пүрэв гаргийн орой зургаан давхар байшинд гал гарч, 43 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Гал рестораны аюулгүйн ажиллагаа алдагдсанаас үүдэлтэй, хурдан хугацаанд бусад давхарт тархсан гэж гал түймрийн албаныхан мэдэгдэв.
Наад зах нь 43 хүн нас барж, 22 хүн түлэгдсэн шархтай эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Гэвч эмчлүүлэж байгаа хүмүүсийн биеийн байдал маш хүнд байгаа ажээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа.
Гал унтраах 13 анги, нэгтгэл хамтран хоёр цагийн турш шаргуу хүчин чармайлт гаргасны эцэст галыг бүрэн унтраасан гэж гал түймрийн албаныхан мөн мэдэгдэв. Амьд үлдсэн Мохаммад Алтаф сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хагарсан цонхоор галаас зугтаж чадсан тухайгаа ярьжээ. Түүний ажлын хоёр хүн нас барсан гэж тэр хэлэв. Мөн албаныхан уг золгүй явдлыг "тамын гал" хэмээсэн байна.
Л.Сайнаа