АНУ-ын Оклохома мужид оршин суудаг 100 настай эмээ өнгөрсөн пүрэв гараг буюу хоёрдугаар сарын 29-нд 25 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ. Тэрбээр 1924 оны өндөр жилд төрсөн юм.
Түүний төрсөн өдрийг орон нутгийн сүмд нь өргөн дэлгэр зохион байгуулжээ.
Дөрвөн жилд ганцхан удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг тэрбээр хоёр хүүхэдтэй. Нийт таван ач, зээ, 11 хүүхдийн элэнц эмээ аж.
Л.Сайнаа