Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр 15:00 цагаас Paris хотноо Dior 2024-2025 оны Намар-Өвлийн “Ready- to- wear” шоу боллоо.
Уг шоунд зориулж Мария Грациа Чиури 1960-аад оны сүүлчээр загвар нь ательеэс гарч дэлхийг байлдан дагуулж байсан шилжилтийн эрин үеийг тусгажээ.
Загвар өмсөгчид Энэтхэгийн зураач Шакунтала Кулкарнигийн эмэгтэй хүний бие махбодь болон түүний дотор юу байгааг харуулахыг бэлэгддэг чимэглэлийг урдуур алхаж олон ургальч, бие даасан, олон талт эмэгтэйлэг байдлын гэрэлтсэн хүч, Dior-ын бэлгэ тэмдэг болсон бүтээлч эрх чөлөөг харуулжээ.
Шоунд Диорын олон улсын элч төлөөлөгч Blackpink хамтлагийн гишүүн Kim Jisoo 2024 оны хаврын коллекцийн шинэ загварыг өмсөн хүрэлцэн ирсэн байна.