Израиль болон ХАМАС бүлэглэл хоорондын дайн аравдугаар сард эхэлснээс хойш Газын зурваст 30 мянган гаруй хүн амь үрэгдлээ гэж бүс нутгийн Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдэгдэв.
Израилийн бөмбөгдөлт болон хуурай замын довтолгооны улмаас бүс нутгийн хүн амын дийлэнх хэсгийг нүүлгэн шилжүүлэүүлсэн ч хүмүүнлэгийн аймшигт хямралыг бий болгосон.
Израилийн давшилтыг дэлхий дахинд эсэргүүцэж байгаа ч тэдний гол холбоотон гэгддэг АНУ-ын дэмжлэг байгаа цагт энэ дайн зогсохгүй гэлцэнэ. АНУ энэ сарын эхээр НҮБ-д “түр гал зогсоох” санал тавьсан ч мөргөлдөөнийг нэн даруй зогсоох уриалгыг дэмэжээгүй юм.
Амь үрэгдэгсдийн тоо нь Газын хамгийн өмнөд хэсэгт орших 1 сая гаруй хүн цугларсан Рафах хотод ихээр бүртгэгдэв. Газын эрүүл мэндийн яам энгийн иргэд болон дайчдын амь үрэгдсэн тоог нэгдтгэн гаргадаг ч сүүлийн үеийн мэдээллээр амиа алдагсдын 70 орчим хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна гэж мэдэгджээ.
Уг мөргөлдөөн эхэлснээс хойш ХАМАС-ын 10 мянга орчим дайчин амь үрэгджээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)