Өмнөд Солонгосын олон мянган залуу эмч нар ажил хаялт зарлаад буй. Тэгвэл тус улсын засгийн газар тэдгээр эмч нарыг пүрэв гараг гэхэд ажилдаа эргэж орохгүй бол баривчлан, эмнэлгийн байгууллагад ажиллах эрхийг нь хасна гэж сүрдүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын бага эмч нарын дөрөвний гурав орчим нь ажил хаялт зарласан нь ихэнх эмнэлгүүдэд хүндрэл болж, өвчтөнүүдийн эрүүл мэндэд заналхийлэх хэмжээний аюул болов.
Дадлагажигч эмч нар анагаахын чиглэлээр суралцах оюутны тоонд хязгаарлалт тогтоохыг шаардаж, байгууллага дахь эмч нарын тоог эрс нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)