Францын парламентын дээд танхим Сенат олонхийн саналаар эмэгтэйчүүдийн үр хөндөх эрхийг Үндсэн хуульд тусгаж өгөхөөр боллоо. Доод танхим буюу Үндэсний ассамблейн өмнө нь баталсан саналыг лхагва гарагт 267 нь дэмжиж, 50 нь эсэргүүцлээ.
Францад үр хөндөлтийг 1974 оноос хойш хуульчилсан боловч үүнийг хууль тогтоомжид нийцүүлэх нь цаг үргэлжийн асууудал байв. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Даваа гарагт Парисаас зайдуу Версаль хотын захад хоёр танхим хуралдсан онцгой, дахин санал хураалт явуулсан нь энэ.
Хэрэв нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг тавны гурваас доошгүй олонхийн саналаар баталвал ард нийтийн санал асуулгад оруулах шаардлагагүй болох юм. 2022 оны арваннэгдүгээр сард Үндэсний ассемблей хууль тогтоомжийн талаар санал хурааж байх үед хийсэн Ifop-ийн санал асуулгаар иргэдийн 86 хувь нь уг өөрчлөлтийг дэмжсэн байдаг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)