БАРИМТ 1
Э.Цэндбаатар 1996 оны аравдугаар сарын 16-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо төрсөн.
БАРИМТ 2
Цэндээ хүү 2008 оны Бээжингийн олимпын наадмаас Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбын тулааныг хараад бокс тоглох шийдвэр гаргасан гэдэг. Бас тэр П.Сэрдамбын сурч төгссөн 57 дугаар сургуулийн сурагч байв.
БАРИМТ 3
Улмаар Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны боксын дасгалжуулагч Б.Энхтайванд шавь орсон.
БАРИМТ 4
2012 онд Ятутск хотод болсон Азийн хүүхдийн наадмаас 16 настай Э.Цэндбаатар мөнгөн медаль хүртэхэд мэргэжилтнүүд түүнийг ирээдүй шилдэг боксчин болно гэж дүгнэж байлаа.
БАРИМТ 5
Багш нь түүнд 2013 оны залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртээд ирэхэд нь аз дагуулдаг малгай бэлэглэсэн гэдэг. Сонирхолтой нь малгай бэлгэнд авсан цагаас хойш Э.Цэндбаатарын амжилт буураагүй ажээ.
БАРИМТ 6
Тухайн жил насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртснээр дуулианы эзэн болов.
БАРИМТ 7
2013 оны Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль авсан нь түүний хамгийн дурсамжтай тэмцээн байв. 2014 оны УАШТ-д түүний насыг хүрээгүй гэдэг шалтгаанаар өнжөөж байлаа.
БАРИМТ 8
2015, 2016 оны УАШТ-д дараалан түрүүлж, жиндээ босоо тамирчин болохоо зарлан тунхаглав.
БАРИМТ 9
2016 онд Азербайжаны нийслэл Баку хотод болсон олимпын эрх олгох тэмцээнд үзүүрлэж, “Рио-2016” олимпын наадамд оролцох эрх хүртсэн. Э.Цэндбаатар “Рио-2016” олимпын наадамд 19 насандаа оролцож, хоёр ялалт байгуулснаар шагналт тавдугаар байрт орсон юм.
БАРИМТ 10
Тэр 2017 онд бусдад зодуулж, хүнд гэмтэл авснаар тухай жилийн ДАШТ-д оролцох эрхгүй болж, шигшээ багаас зургаан сарын хугацаагаар хасуулах шийтгэл амсаж байлаа. Э.Цэндбаатар алдаагаа ухамсарлан “Жакарта-2018” Азийн зуны спортын наадамд түрүүлж, бокстоо эргэн ирсэнээ зарлаж байв.
БАРИМТ 11
Тэрбээр 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Тухай жилийн Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэн юм. Тухайн онд Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2019” наадмын шилдэг тамирчин өргөмжлөл гардан авав.
БАРИМТ 12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цолоор мөн л 2019 онд шагнуулсан. Энэ жил түүний амжилтын оргил үе байлаа.
БАРИМТ 13
Удалгүй тэр АНЭУ-ын Дубай хотод болсон Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэнээр Азийн хошой аварга болж, “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ авсан юм. Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио-2020” зуны олимпын наадамд оролцож, шагналт байрт шалгарсан.
БАРИМТ 14
Монголын боксын холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болсон шөнө бусдад зодуулж, шигшээ багаас хөөгдөж, ДАШТ-д оролцох эрхээ хасуулав.
БАРИМТ 15
Киргизстан улсын боксын шигшээ баг түүнд улсынхаа нэрийн өмнөөс ДАШТ-д оролцох боломж олгосон. Гэвч тэрбээр татгалзсан хариу өгч байлаа.
БАРИМТ 16
Тэр холбооныхоо удирдлагуудын өмнө хадаг барин сөгдөж дахин нэг боломж олгооч хэмээн гуйж, мөн дээр нь 2000 орчим иргэн түүнд дахин боломж олгохыг шаардсан гарын үсэг цуглуулсан түүхтэй.
БАРИМТ 17
Монголын боксын холбооны удирдлагууд ДАШТ-д оролцуулахгүй гэсэн шийдвэрээ эргэн харж, О.Тулгатай халз тулаан хийлгэхээр болсон ч сонирхолтой нь Э.Цэндбаатар өөрөө ирээгүй юм.
БАРИМТ 18
Э.Цэндбаатар мэргэжлийн бокст орсоноо зарлаж, 2021 оны 12 дугаар сарын 17-нд Москва хотод бүсний төлөө тулалдсан.
БАРИМТ 19
Боксын дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Э.Цэндбаатар болон MGL-1 холбооны мастер тулаанч реалити шоуны ялагч, Дэлхийн "One championship" холбооны тамирчин, холимог тулаанч З.Шинэчагтага нарын 600 сая төгрөгийн бооцоот халз тулаан 2022 оны есдүгээр сард болж, Э.Цэндбаатар бооцоогоо авсан.
БАРИМТ 20
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард мэргэжлийн боксын өнөө цагийн шилдгүүд болох Райан Гарсиа болон Жервонта Дэвис нар учраа таарч, “Танк” хочит Дэвис хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан билээ. Тодруулбал, Гарсиагийн хэвлий рүү хүчтэй цохиж, ялалт байгуулсан. Тулааны дараа Э.Цэндбаатар “Өчигдөр Райан Гарсиа Дэвист ялагдсан. Тэр биедээ цохилт аван ялагдсан. Райан бэртэлтэй тулаанд орсон. Би өнөөдөр түүний бэртлийн талаар цахим хуудаснаа бичлэг оруулсан. Түүнийг тулааны өмнө гэмтээсэндээ уучлал хүсч байна. Бэлтгэлийн үеэр тийм зүйл болсон. Би түүний бие рүү цохиж, тэр бэртсэн. Райан гэмтэл, би гэртээ хагас цалинтайгаа явсан. Би ажлаасаа халагдсан” гэжээ.
БАРИМТ 21
Э.Цэндбаатар өчигдөр 2021 оны 12 дугаар сард мэргэжлийн боксын анхны тулаанаа Оросын тамирчин Сослан Баевтай хийж, WBA холбооны Азийн аваргын бүсийн эзэн болсон.
БАРИМТ 22
Анхны тулаанаа амжилттай хийсэн тэрбээр "Би бүх бүсийг нь авна" хэмээн бардсан. Хэлсэндээ хүрэхээр өдөр бүр хичээж байгаа түүний амжилт ахисаар буй.
БАРИМТ 23
Тэрбээр гурван жил орчмын хугацаанд нийтдээ есөн тулаан хийж, дөрвийг нь хүнд цохилтоор буулган авсан.
БАРИМТ 24
Нэг хэсэг архи уусан, бусадтай гар зөрүүлсэн, нүцгэн гудамжаар гүйсэн гээд л асуудал тарьж явсан Монголын боксын спортын тод хүү Э.Цэндбаатар одоо мөрөөдөлдөө хүрэхийн төлөө алхам алхмаар тэмүүлсээр байна.
Сэтгэгдэл (13)