Саяхан Францын нийслэл Парис хотын "North" метроны буудлаас хотын захиргааны ажилтны цүнхийг хулгайлжээ. Хачирхалтай нь уг цүнхэнд зөөврийн компьютер, хоёр ширхэг флаш диск бүхий 2024 оны Парисын олимпын үеэр цагдаа нарын дагаж мөрдөх аюулгүй байдлын төлөвлөгөө байсан аж.
Уг ажилтан цүнхээ митроны тааз хэсгийн тээш хадгалах зориулалтын хэсэгт хийсэн бөгөөд өөр галт тэргэнд суух үедээ алдагдсан гэдгийг нь мэджээ. Одоогоор хотын цагдаа нар уг хэргийг шалгаж буй.
Энэ оны долдугаар сарын 26-нд эхлэх олимпын үеэр хоёр мянган цагдаа, 35 мянган хамгаалалтын ажилтан ажиллахаар төлөвлөсөн байгаа. Парис хот нь алан хядагчдын бөмбөг дэлбэлэх хамгийн эрсдэлтэй хотуудын нэг юм. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр уг төлөвлөгөөг нэн даруй өөрчлөх шаардлагатай байгааг дурджээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)