Австралийн нэгэн гэрэл зурагчин Мягмар гаргийн үүрээр Сидней хотод болсон тоглолтын дараах үдэшлэгийн үеэр супер од Тэйлор Свифтийн эцэг Скотт Свифтэд зодуусан тухайгаа ярьж, цагдаад гомдол гаргажээ.
51 настай гэрэл зурагчин Бен МакДональд Даваа гаргийн орой тус хотод болсон шоуны дараа дуучин бүсгүйг Сидней Харборт дарвуулт завинд суух гэж байсан тухай хэвлэлд ярьжээ. Тэрбээр Свифтийг завинаас буух үед ойртон зураг дарах гэж оролдсон гэж зарим хэвлэлүүд мэдээлэв. Улмаар түүний аав 71 настай Скотт зурагчинд гар хүрсэн аж.
Үүний хариуд Свифтийн хэвлэлийн төлөөлөгч CNN-д өгсөн мэдэгдэлдээ, гэрэл зурагчинг түүний ажилтнуудын эсрэг заналхийлсэн үг ашигласан гэж мэдэгджээ. "Хоёр хүн Тейлор руу түрэмгийлэн дайрч, хамгаалалтын ажилтнуудыг нь барьж аваад, эмэгтэй ажилтныг ус руу шиднэ гэж заналхийлсэн" гэж мэдэгдэлд дурджээ.
Шинэ Өмнөд Уэльсийн цагдаа нар Нейтрал Бэй Варф хот болсон уг үйл явдлыг мөрдөн шалгаж байгаа гэнэ. Ямартай ч хэн нь ч бэртээгүй байгаа аж.
Свифт Сидней, Мельбурн хотуудад "Eras Tour" тоглолтоо хийж, Ази, Номхон далайн бүс нутгуудад цуврал тоглолтоо үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ сарын эхээр тэр Токиод тоглолтоо хийсэн бол гуравдугаар сард Сингапурт тоглолтоо хийхээр төлөвлөж байна.
Л.Сайнаа