Ардчилал хийгээд сонгуулийн санал хураалтын механизмыг зохион бүтээсэн эртний Грекчүүд нэр дэвшигчийг таних тэмдгээр дүрсэлсэн жижиг металл жетонуудыг тоолж болохуйц саванд хийдэг байв. Харин эртний Венецичүүд паллотт хэмээх жижиг шавар бөмбөлөг ашигладаг байжээ. Харин өнөө цагийн цагт бид сонгуулийн саналын хуудас бөглөх нь элбэг.
Жишээлбэл, АНУ-д санал хураалтын арга хэлбэрүүд цаг хугацаа өнгөрөх тусам ихээхэн өөрчлөгдсөн ч нэг зүйл өөрчлөгдөөгүй хэвээр байна. Америкчууд одоо саналаа цаасан хуудас бөглөх замаар өгдөг. Яг өнөөгийн бидний арга барил тэр чигээрээ.
Шинэ ертөнц дэх анхны цаасан саналын хуудсыг 1629 онд Массачусетсийн булангийн колони дахь Салем сүмийн пасторыг сонгоход ашиглаж байжээ. Бүгд найрамдах улсын эхэн үед олон хотууд нэг том цаасан дээр саналаа өгч, сонгогчид өөрсдийн сонгосон нэр дэвшигчийнхээ нэрийг тэнд бичдэг байж. Энэ нь яван явсаар сонгогч бүр нэр дэвшигчийн нэрийг бичдэг тус тусын цаас болж хувирсан. Асуудлыг хөнгөвчлөхийн тулд улс төрийн нэр дэвшигчдийг нэг хуудсанд жагсаан бөглөх, дугуйлах арга зам өнөө үед түгээмэл болжээ.
19 дүгээр зууны дунд үеэс намууд бүх нэр дэвшигчдийнхээ нэрийг бичсэн төмөр замын тасалбар шиг урт босоо саналын хуудас хэвлэж эхэлсэн түүхтэй. Тухайн үед хүмүүс уг хуудас дээр өөрийнх нь сонгохыг хүссэн хүн байхгүй байвал урах, нэрийг нь нэмж бичих зэрэг асуудал үүссэн тул энэ практикийг таслан зогсоохын тулд намууд өөр нэр бичихэд хангалттай хоосон зай үлдээлгүйгээр сайтар шигүү нэрстэй хуудсуудыг нэвтрүүлсэн гэлцдэг.
Өөр нэг шинэлэг зүйл бол нэр дэвшигчдийн нэрийг уншихад хэцүү үсгээр хэвлэж , зөвхөн намын нэрийг дээд талд нь тод харагдуулахаар хэвлэж, намын шугамаар санал өгөх зарчим дэлгэрсэн байна.
Тодруулбал, хуудасны зүүн талд нэг намын нэр дэвшигчдийг, баруун талд нь нөгөө намын нэр дэвшигчдийг жагсаах нь зөв гэж үзсэн. Одоогийн дэлхийн нийтийн түгээмэл ашигладаг саналын хуудас нь 1888 онд Австралид хэрэглэж байсан арга юм.
Санал хураалтын үйл явц нь хөндлөнгийн оролцоог таслан зогсоох хэд хэдэн шинэлэг аргыг ашигласан нь санал тоолох машин билээ. Сүүлийн жилүүдэд цахим санал хураах машин ашигладаг байсан улс, АНУ-ын зарим мужууд одоо цаасан саналын хуудас руу шилжиж байна. Санал хураалт дуусах үед талуудаас итгэлтэй хүмүүсийг байлцуулан механик тооллого хийдэг болжээ. Энэ нь бүх цаг үүеийн хамгийн шалгарсан тоолох арга болоод буй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)