"Орфей" театрын ээлжит уран бүтээл болох Жорж Оруэллийн романаас сэдэвлэсэн "1984" жүжгийн Уинстон Смитийн дүрд МУГЖ С.Болд-Эрдэнэ тоглоно.
Жорж Оруэлийн “Мянга есөн зуун наян дөрөв” романд эл өгүүлбэр дүрийн сэтгэлзүйн дотоод зөрчлийг хамгийн оночтойгоор дүгнэдэг. Гол дүрийн Уинстон Смитийн тэмцэл хаана, хэрхэн төгсөх нь бараг л тодорхой болчихсон мэт боловч зохиолч хөгжүүлэлтийн тун чадмагаар өөр зүгт залж орхино.
“Орфей” театрын хамт олон Жорж Оруэллийн тус романаас сэдвэлсэн постдрамын жүжгээр үзэгчидтэйгээ уулзах болсныг бид өмнө мэдээлсэн билээ. Мягмарнарангийн Батболдын найруулгаар үзэгчдэд хүрэх “Мянга есөн зуун наян дөрөв” жүжиг ирэх гуравдугаар сарын 21-нээс эхлэн дөрөвдүгээр сарын 14-ныг хүртэл орой бүр 19:00 цагаас Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглогдох юм.
Л.Сайнаа