Энэ 2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн олон, том сонгуультай жил байх болно. Олны жишгээр Монголчууд бид ч ээлжит төрийн түшээдээ сонгох чухал жил билээ. Онцлог нь 76 байсан УИХ-ын гишүүдийн тоо 126 болж, тойрог тэлсний улмаас саналын хуудас томорно. Үүнтэй холбогдуулан бид дэлхийн түүхэн дэх хамгийн том саналын хуудсыг онцолж байна.
Энэхүү үйл явдал 2015 оны тавдугаар сарын 19-нд Бангкок улсад болжээ. Тус сард тэдний улс төрийн сонгууль өрнөх байжээ. Уг саналын танилцуулга хуудас нь 60 см урттай, 90 см өргөнтэй байсан. Хэрэв та үүнийг хэтэрхий том, хэтэрхий төвөгтэй гэж бодож байвал алдаа болно. Учир нь энэ жагсаалтыг 20 улс төрийн намын төлөөлөл дүүргэж байгаа. Гэлээ ч үндсэн хуулинд нь зөвшөөрчихсөн зүйл учир нь тэгэхээс яах вэ дээ.
Хуудас дээр нийтдээ 70 гаруй улс төрийн зүтгэлтэн, нөлөө бүхий эрхмүүдийн нэр байгаа нь магадгүй Сонгуулийн хорооноос санхүүгийн дэмжлэг авах, цаашлаад санал хуваах зорилготой гэж олон нийт харддаг. Үндсэн хуулийнх нь өгөөмөр заалтын дагуу улс төрийн ямар ч бүлэглэлүүд өрсөлдөх боломжтой. Юм бүхэн хоёр талтай шиг, уг хуулийн заалт ч сайн гэхээсээ илүү саар давамгай гэлцдэг.
Хамгийн хачирхалтай нь Сонгуулийн комиссын дарга Сомчай Срисуттхиякорн уг хуудсыг танилцуулах үедээ 20 гаруй нам дээр нэмэгдээд, өөр бусад улс төрийн бүлэг сонгуульд оролцох аваас нээлттэй жагсаалт бүхий холимог гишүүдийн пропорциональ (MMP) системийн зарчмаар сонгуулийн өдрийн бодит саналын хуудас илүү том байж болзошгүйг анхааруулсан гэдэг.
Хачирхатай нь түүний хэлснээр, санал хураах өдөр ирэхэд саналын хуудасны хэмжээ нэг метрээс илүү, урт нь намын нэрсийн жагсаалтад байгаа бүх нэр дэвшигчдийн нэрээр дүүрсэн байжээ. Сонгогчдод, тэр дундаа өндөр настан, магадгүй анх удаа санал өгч буй залууст "хар дарсан зүүд" нь байв.
Хэмжээгээ дагаад саналын хуудас урагдах, гэмтэх, тоологдохгүй байх зэрэг эрсдэл их байсан. Өмнө нь тэд санал тоолоход 24 цагийн зарцулдаг байсан бол энэ үед 70 орчим цагийг зарцуулсан юм байна.
Энэ л цаг үед тус улсын сонгуулийн хорооны хүмүүсийн эртнээс тодорхой болгосон зүйл нь "жагсаалтын хамгийн эхэнд буй нэр дэвшигч болон нам хамгийн их санал авах" байв.
Учир нь хүмүүс хар дарсан зүүд шиг урт жагсаалтыг уншиж, хэнийг сонгох эсэх дээрээ эргэлзэхээс илүүтэйгээр хамгийн эхэнд буй нэгнийг л дугуйлсан хэрэг. Тэдний таамаг ч үнэн байж таарсан учир цаашид Бангкокчууд илүү хянуур хандах болсон хэмээн "Bangkok Post" сонинд бичжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)