Ачааны галт тэрэг жолоочгүй 70 гаруй км гаруй замыг учир битүүлгээр туулсан явдалд Энэтхэгийн Төмөр замын албанаас мөрдөн байцаалт явуулах тушаал гаргажээ.
Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүдээс харахад галт тэрэг хэд хэдэн өртөөний хажуугаар өндөр хурдтай явж өнгөрсөн. Мөн жолооч байгаагүй гэдгийг хүмүүс гэрчилсэн гэнэ. Ням гарагт Жамму ба Кашмирын Катхуа хотоос Пенжаб мужийн Хошиарпур дүүрэг рүү галт хөдөлжээ.
Одоогоор галт тэрэг зогссон, бэртсэн хүн болон гарсан хохиролгүй гэнэ. Албаны хүмүүс "Press Trust of India" (PTI) мэдээллийн агентлагт мэдээлснээр, хэрэг явдал ням гаригийн орон нутгийн цагаар 07:25-09:00 хооронд болсон байна.
Чип чулуу ачсан 53 вагон галт тэрэг Жаммугаас Пенжаб руу явах замдаа багийн бүрэлдэхүүнээ солихоор Катхуа хотод саатжээ.
Гэвч галт тэрэгний машинист болон түүний туслах буусны дараа төмөр замын налууд галт тэрэгний тормоз ажлаагүй тул хөдөлж эхэлсэн байна. Галт тэрэг бараг 100 км/цагийн хурдтай байсан. Бүрэн зогсохоосоо өмнө ойролцоогоор таван өртөөг туулсан гэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)