ОХУ-ын эхлүүлсэн дайн гурав дахь жилдээ үргэлжилж, нийтдээ Украины 31 мянган цэрэг амь үрэгдсэн гэж Владимир Зеленский мэдэгдлээ. Украины ерөнхийлөгч шархадсан хүмүүсийн тоог хэлэхгүй, учир нь энэ нь Оросын цэргийн төлөвлөлтөд тустай гэв.
Украины албаныхан амиа алдагсдын тоог урьд өмнө нь олон нийтэд мэдээлж байгаагүй юм. Энэ нь барууны орнуудын Украинд үзүүлж буй тусламжийн тал хувь нь хойшилсноос болсон өсөлт гэж олон улсын хэвлэлүүд нийтэлж байна. Зеленский ням гарагт ОХУ-ын иш татсан хэт өндөр тоонуудын хариуд амиа алдагсдын тоог шинэчлэн гаргаж байгаагаа мэдэгдсэн нь энэ.
Тэрбээр "Энэ дайнд Украины 31 мянган цэрэг амь үрэгдсэн. 300 мянга, 150 мянга ч биш. Путин болон түүний хуурмаг хүрээллийнхэн юу ч ярьж байж болно. Гэхдээ эдгээр дайчдын амь бүр бидний хувьд маш том гарз юм" гэжээ.
Зеленскийгийн хэлснээр Украины Орост эзлэгдсэн бүс нутагт хэдэн арван мянган энгийн иргэд амиа алдсан ч үнэн тоо нь тодорхойгүй байна. Тэдний хэд нь алагдсан, хэд нь тамлагдаж, хэд нь зугтсан гэдгийг мэдэхгүй байна гэв. Гэвч бусад ажиглагчид уг тоог хэт бага гэдэг. Жишээлбэл, АНУ-ын албаны хүмүүс наймдугаар сард Украины цэргүүдийн тоог 70 мянга нь устгаж, 120 мянга нь шархадсан гэж мэдэгдсэн удаатай.
Оросын алдагдлын тухайд ноён Зеленский хэлэхдээ, дайны үеэр Оросын 180 мянган цэрэг амь үрэгдэж, олон арван мянган цэрэг шархадсан гэсэн байна. BBC Russian, Mediazona вэб сайттай хамтарсан төслийн хүрээнд амиа алдсан Оросын 45 мянган гаруй цэргийн албан хаагчийн нэрийг тогтоогоод буй. Гэхдээ нийт тоо үүнээс ч их байна гэж тооцоолж байгаа аж. Хоёрдугаар сард Их Британийн Батлан хамгаалах яам Оросын 350 мянган цэрэг алагдаж, шархадсан гэж тооцоолсон байдаг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (14)