Амазоны ширэнгэн ойд ажиллаж буй эрдэмтэд дэлхийн хамгийн том могой гэж тооцогдох шинэ төрлийн могойг илрүүлжээ.
Квинсландын их сургуулийн баг Ваораничуудын урилгын дагуу өмнө нь бичиг баримтгүй байсан хойд ногоон анаконда буюу (Eunectes akayima)-г хайхаар Эквадорын Амазон руу явж, "оршин байгаа хамгийн том нь гэсэн цуурхлыг батлах" анакондаг ажиглахаар болжээ.
Тус багийн биологич, профессор Брайан Фрай, гүехэн газарт нуугдаж, олзоо хүлээж буй хэд хэдэн анакондаг олохын тулд голын усыг олон цаг сэлүүрдэх хэрэг гарсан гэв. Байхуаэри Ваорани мужаас экспедицийн багийнхан Бамено муж руу 10 хоног аялах хугацаандаа нутгийн анчидтай нэгджээ.
Анаконда бол Өмнөд Америкийн халуун дулаан бүс нутагт амьдардаг аварга том, хоргүй могойн төрөл юм. "Эдгээр гайхамшигтай амьтдын хэмжээ үнэхээр том байсан. Бидний тааралдсан нэг эмэгтэй анаконда 6.3 метр урттай байсан" гэж "National Geographic"-ийн багийнхан хэлжээ.
Мөн тус багийнхан 7.5 метр, 500 кг жинтэй могойг олж харсан тухай жигтэй яриа тараад буй. Ногоон анаконда бол дэлхийн хамгийн хүнд могой гэж Их Британийн Байгалийн түүхийн музейгээс мэдээлсэн бөгөөд түүхэн дэх хамгийн хүнд жинтэй могой нь 227 кг жинтэй байжээ. Түүний урт нь 8.43 метр, өргөн нь 1.11 метр байсан гэдэг. Өөр нэг зүйл болох торлог питон нь урт, ихэвчлэн 6.25 метрээс урттай байдаг ч анакондаг бодвол илүү хөнгөн байдаг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)