АНУ-ын Орегон мужийн Портланд хотоос 1960-аад оны сүүлээр нэгэн өсвөр насны охин сураггүй алга болсон гэдэг. Түүнээс чимээ, сураггүй удсаар 50 гаруй жилийн нүүр үзэв.
Хачирхалтай нь ДНХ-ийн шинэ үеийн шинжилгээний арга барил ашиглан түүний цогцсыг олдсон гэж эрх баригчид мэдэгдэв. 1970 онд Скаутын цэргийн удирдагч Орегон мужийн Сави арал дээрх гүехэн булшинд оршуулсан шарилыг олж байсан нь түүнийх аж. Тухайн үед мөрдөн байцаагчид тэднийг таних боломжгүй байсан ч биед нь гэмтэл учруулсны улмаас нас барсан гэдгийг нь л тогтоож байжээ.
Хагас зуу гаруй жилийн дараа мөрдөгчид ДНХ-ийн дэвшилтэт арга техникийг ашиглан 1968-1969 оны дундуур сураггүй алга болсон Портланд дахь Грант ахлах сургуулийн сурагч Сандра Янгийн шарил болохыг тогтоожээ.
2023 оны нэгдүгээр сард хэн нэгэн ДНХ-ийн үр дүнг GEDMach удмын мэдээллийн санд байршуулж, холын садангууд нь түүнийг гэр бүлийнх гишүүн гэдгийг шууд баталснаар олон жилийн нууц тайлагдсан байна.
Мөрдөн байцаагчид гэр бүлийн гишүүдтэй хамтран ДНХ-ийн дээжийг мэдээллийн санд байршуулж, гэр бүлийн модыг боловсруулж, эцэст нь Янгийг танихад хүргэсэн гэж эрх баригчид мэдэгдэв. 1951 оны зургадугаар сарын 25-нд төрсөн Ян хамгийн сүүлд Портландад харагдсан. Түүний шарилыг хотоос хойд зүгт 10 гаруй милийн зайд орших Сави арлын хойд захаас олсон байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (8)