Компанийн тухай хуульд хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан.
Энэ дагуу өмнө нь 35 компани 480 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлж байв. Тэгвэл энэ сарын 21-ны өдрийн байдлаар нийт 39 хувьцаат компани нэмэгдэж, ногдол ашгийн дүн 535.1 тэрбум төгрөг болж өсжээ
Санхүүгийн зохицуулах хороо дээрх ажлын хүрээнд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай гэрээ байгуулахгүйгээр өөрийн компанийн байранд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан нэр бүхий хувьцаат компаниудад үүрэг даалгавар хүргүүлж, зөрчлийг арилгуулсан аж. Ташрамд сонирхуулахад, сүүлийн гурван жилийн байдлаар олон нийтэд нээлттэй болсон 13 хувьцаат компаниас 10 нь 457.6 тэрбум ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (2)