Израилийн Хүчингийн хэргийн хямралын төвүүдийн холбоо (ARCCI) лхагва гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар, 10 дугаар сарын 07-ны өдөр Хамас бүлэглэл халдлагын үеэр барьцаалсан Израилийн энгийн иргэдэд "хэрцгий бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэж мэдэгджээ.
Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн ХАМАС-ын дайчид хохирогчдын эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэж, ихэнх тохиолдолд хүчингийн дараа эсвэл бүр хүчингийн үеэр тэднийг хөнөөсөн гэж нүдээр үзсэн гэрчүүд, анхны хариулагч нар, шүүх эмнэлгийн шинжээчдийн мэдүүлэг гэрчилж байгаа ажээ.
Уг тайланд бэлгийн хүчирхийллийн хэчнээн тохиолдлыг баримтжуулсан талаар дэлгэрэнгүй дурдаагүй, хохирогчидтой ярилцсан эсэх нь тодорхойгүй ч "хохирогчид хүчингийн дараа эсвэл бүр хүчингийн үеэр амь үрэгдсэн" гэж тэмдэглэсэн байна.
Мөн “Хүчирхийлэлд өртөж, тарчлаан зовоогдсон хүмүүсийн олонх нь өөрсдийн түүхийг хэзээ ч хэлж чадахгүй, алагдсан гэжээ.
ARCCI-аас цуглуулсан нотлох баримтаас харахад 10-р сарын 7-нд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүд бүгд аймшигт бэлгийн хүчирхийллийн золиос аж. Цаашилбал, зарим хүчингийн хэрэг хохирогчдын хамтрагч, гэр бүл, найз нөхдийнх нь нүдэн дээр үйлдэгдсэн нь батлагдсан гэж тус байгууллага дурджээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)