Австралийн католик шашны ахлах санваартан Баруун Австралийн алслагдсан епархист Брумын бишопоор ажиллаж байхдаа түүхэн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгагдаж байна.
Бишоп Кристофер Сондерс лхагва гарагт Брум дахь гэрээсээ баривчлагджээ. Өдгөө 74 настай түүнийг хүсээгүй бэлгийн харьцаанд эмэгтэйчүүдийг оруулсан, арав гаруй хууль бус, зүй бусаар халдсан, мөн хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн зэрэг гурван зүйл ангиар буруутгасан гэж цагдаа нар ярьжээ.
Түүнийг батлан даалтад гаргахаас татгалзсан бөгөөд пүрэв гарагт шүүхэд хандахаар төлөвлөсэн гэв. Австралийн Католик бишопуудын бага хурлын ерөнхийлөгч, хамба Тимоти Костелло мэдэгдэлдээ, Сондерсыг буруутгаж байгаа нь маш ноцтой. Ялангуяа эдгээр мэдэгдлийг гаргаж буй хүмүүсийн тухайд маш их сэтгэл гонсойж байна гэжээ.
Түүний буруутгагдаж буй хэрэг нь эхэндээ Ватиканы мөрдөн байцаалтын сэдэв байв. Өнгөрсөн есдүгээр сард Австралийн Католик шашны хамба лам нарын бага хурал дүгнэлтийнхээ хуулбарыг WA-ийн Цагдаагийн дэд комиссарт шилжүүлснээ баталжээ.
Сондерс бол 1990-ээд оны сүүлээр Кардинал Жорж Пелл хүчирхийллийн хэргээр шүүхээр шийтгүүлснээс хойших түүхэн бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж буй Австралийн католик шашны хамгийн өндөр албан тушаалтан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)