Полк тойргийн шериф Байрон Лайонс мэдээлснээр, АНУ-ын Техас мужийн сургуулиасаа тараад, харьж явах замдаа алга болсон 11 настай Одри Каннингэм охины цогцсыг Мягмар гарагт Тринити голоос олсон байна.
Одригийн цогцсыг АНУ-ын 59 дүгээр хурдны замын дагуу байх Тринити голоос олж, Харрис дүүргийн эмнэлгийн шинжилгээний газарт аваачсан байна. Одоогоор албаны хүмүүс түүний үхлийн шалтгааныг тайлахаар ажиллаж буй.
Полк тойргийн прокурор Шелли Ситтон 42 настай Дон Стивен МакДугалыг баривчлах тушаал өгч, хүн амины хэрэгт буруутгах нь зүйтэй гэж үзжээ. Уг сэжигтэн нь охины аавын найз гэнэ.
Техасын хэд хэдэн муж дахь шүүхийн бүртгэлээс үзэхэд МакДугал хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн, нөгөө нь хүүхдийг уруу татсан хэргээр ял эдэлж байсан урт хугацааны гэмт хэргийн түүхтэй.
2007 онд тэрбээр Техас мужийн Бразориа мужид хүүхдийг уруу татсан хэргээр ял сонсчээ. Шүүхийн бүртгэлээс харахад тэр ямар ч маргаан гаргаагүй бөгөөд хоёр жилийн хорих ял авсан боловч 527 хоног хоригдоод суллагдсан гэнэ. Тэрбээр мөн 2010, 2019 онд үхлийн аюултай зэвсгээр танхайрсан хэргээр ял сонссон.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)