ЭШЛЭЛ 1
ЗУРА төслийн гол зорилго нь нийгэмд буй асуудлыг хөндөж, аль болох судалгаатайгаар гаргаж ирэн үзэгчдэд дохио өгөх юм.
ЭШЛЭЛ 2
Зохиол маань анх “Тоглогч” гэдэг нэртэй байсан ч яг цацахын өмнөхөн “Тоглогч” нэртэй ном гарч, бид өөр нэр өгөх хэрэгтэй болсон юм. Яг юу гэж нэрлэх тухай их удаан ярилцсаны эцэст “дайчин” гэсэн утгатай санскрит үгийг сонгосон нь одоогийн ЗУРА.
ЭШЛЭЛ 3
“ЗУРА II: Цурам ажиллагаа” кинонд гарсан асуудалтай хуулиас гадуур үзэлцэж, нийгэмд “цэвэрлэгээ” хийх нь "ЗУРА III: Цэвэрлэгээ" киноны гол санаа болсон.
ЭШЛЭЛ 4
Фантастик Продакшн нь аливаа уран бүтээлдээ шинэ туршлага хуримтлуулж, Монголын кино урлагт урьд өмнө хийгдэж байгаагүй цоо шинэ алхам хийхийг зорьдог. Бид өөрсдийгөө сорих дуртай.
ЭШЛЭЛ 5
Энэ удаад кинонд маань МУСТА Н.Ялалт, МУГЖ Б.Золбоот, МУСТА Т.Бархүү, МУСТА Э.Тодгэрэл зэрэг уран бүтээлчид шинээр оролцсон. Мөн уран бүтээл болгондоо залуу жүжигчдийг дэмжин ажилладгийн хүрээнд шинэ дүр төрх болох Ганболорыг оролцуулсан байгаа.
ЭШЛЭЛ 6
ЗУРА III зураг авалтынхаа үеэр ч мөн айж, болгоомжилж байсан явдал цөөнгүй тохиосон. Гэхдээ бэлтгэлээ сайн хангасан учир даваад л гарсан. Монгол уран бүтээлчид чаддаг гэдгийг баталж, бага багаар шат ахиж байгаадаа баяртай байна.
ЭШЛЭЛ 7
Хүмүүс биднийг талбай дээр гарч жагс гэдэг. Уг нь бид чинь уран бүтээлээрээ дамжуулж үгээ хэлээд, нийгмийг цочроох зорилготой ажиллаж байгаа хүмүүс шүү дээ.
ЭШЛЭЛ 8
Манай ихэнх кино эх оронч сэдэвтэй. Үнэхээр бид эх оронч биш байсан бол ийм сэдэвтэй кино хийхгүй. Хүн бүрийн тэмцэх арга барил өөр бөгөөд бидний арга барил бол уран бүтээл юм
ЭШЛЭЛ 9
Хүмүүс ер нь гарт баригдах биет эдийг л хөрөнгө гэж үзээд, контент буюу гарт баригдахгүй хийсвэр зүйлсийг эд хөрөнгө гэж тооцдоггүй юм байна.Тиймээс ч хүний оюуны бүтээлийг буюу кино контентыг хууль бусаар тарааж буйгаа хулгай гэж ойлгохгүй байх шиг.
ЭШЛЭЛ 10
Энэ жилийн хувьд “ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны киноноос гадна тайзны уран бүтээл амжуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл (8)