"Gangbay" хамтлагийн гишүүн Гангаа буюу Д.Ганбатын өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд "Coco Banana" бааранд согтуу дуулсан бичлэг олны эгдүүцлийг хүргээд буй. Тэгвэл тэр энэ талаар тайлбар хийжээ.
Тэрбээр "Тэр өдөр Corporate" дээр болсон тоглолт тараад найзуудтайгаа жаахан суусан юм аа. Тэгээд Баянаатай ойрд уулзаж суугаагүй, хамт баймаар санагдаад "Coco"-д би зочин артист биш байсан ч Баянаатай хамт тайзан дээр гарчихсан. Уг нь гайгүй байх гэж бодсон ч ингэж харагдана гэж бодсонгүй ээ. Үнэхээр уучлаарай. Үзэх ёстой хүмүүс, ээж, аав, ах, эгч, охин маань бүгд үзсэн. Надад маш их гомдсон. Дахиж ингэхгүй нь тодорхой шүү дээ. Одоо наад бичлэгээ больчих оо, ахиж үзмээргүй байна. Бүгдээрээ уучлаарай" гэж өөрийн инстаграм хаягаараа дамжуулан уучлалт гуйсан байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (8)