Лхагва гарагийн өглөө Европын сансрын агентлагийн хиймэл дагуул дэлхийн агаар мандалд дахин орж, үндсэндээ шатах төлөвтэй байгаа ажээ. Тус агентлагийн Сансрын хог хаягдлын алба олон улсын тандалтын сүлжээний хамт дэлхийг ажиглах ERS-2 хиймэл дагуулыг 15 цагийн дараа буюу орон нутгийн цагаар Лхагва гаргийн өглөөгүүр хиймэл дагуултай дахин холбогдох боломжтой болж магадгүй гэв.
Тус агентлагийн мэдэгдэлд "Сансрын хөлөг дэлхийн агаар мандалд орох нь байгалийн хүчин зүйлтэй тулгарах тул маневр хийх боломжгүй. Тийм ч яг хэзээгээр унаж ирэхийг мэдэх боломжгүй" гэжээ.
Нарны идэвхжил нь дэлхийн агаар мандлын нягтыг өөрчлөх, агаар мандал хиймэл дагуулыг татах зэрэгт нөлөөлж болзошгүй тул хиймэл дагуултай холбоо барих хугацааг таамаглахад саад хийж буй. Нар 11 жилийн мөчлөгийн дээд цэг буюу нарны дээд цэгт ойртох тусам нарны идэвхжил нэмэгдсээр байна. Уг дээд цэг өнөө жил тохиох төлөвтэй байгаа юм.
Л.Сайнаа