Японы хамгийн алдартай "Daiso Industries"-ийг үүсгэн байгуулагч тэрбумтан Хиротаке Яно зүрхний дутагдлын улмаас 80 насандаа хороогийн мөнх бусыг үзүүлжээ.
Тэрээр хоёрдугаар сарын 12-нд Хирошимад таалал төгссөн гэж тус компани даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн түүний ойр дотны хүмүүс хувийн оршуулга хийж, дурсгалын арга хэмжээ зохион байгуулна гэж мэдэгдэв.
"Bloomberg" суваг тэрбумтнуудын индексийн дагуу Яно нас барах үед түүний хөрөнгө ойролцоогоор 1.9 тэрбум доллар байсан гэжээ. 1967 онд Токиогийн Чуогийн их сургуулийг төгссөнийхөө дараа Яно таван жилийн дараа жижиг дэлгүүр байгуулахаасаа өмнө янз бүрийн ажил хийэ байсан гэдэг.
Тэрээр 1977 онд компаниа байгуулж, Дайсо гэж нэрлэсэн нь "том зүйлийг бүтээх" гэсэн утгатай үг ажээ. Эдүгээ дэлхийн компани болсон тус сүлжээ нь бичгийн хэрэгсэл, хөнгөн зууш зэрэг бүх төрлийн амттан, гэр ахуйн барааг ширхэг тутам 1 доллараас доош үнээр зардгаараа алдартай.
Уг сүлжээ нь япон даяар 4360 гаруй дэлгүүр, 2023 оны сүүлчээр гадаадад 990 гаруй салбар жижиглэн худалдааны эзэнт гүрэн болж өргөжсөн юм.
Л.Сайнаа