Монгол Улсаас анх удаа биологийн багш, сурагчдын бүтээл Кэмбрижийн шинжлэх ухааны судалгааны тэмцээнд тэргүүн байр эзэлжээ.
Тодруулбал, байгалийн шинжлэх ухааны судалгаат хичээлийн уралдааныг Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулиудын дунд жил бүр зохион байгуулдаг. Энэхүү тэмцээнд 2023 онд 270 баг оролцсоноос “Шинэ үе” сургуулийн С.Тамир, Д.Чинзориг багштай есдүгээр ангийн сурагчдын “Сэлбэ голын усны чанарыг биологийн аргаар үнэлэх нь” (Biological Assessment of Water Quality of the Selbe River in Ulaanbaatar, Mongolia) сэдэвт судалгааны бүтээл Монгол Улсаас анх удаа тэргүүн байр эзэлжээ. Тэд Зүүн Азийн Шилдэг (The Best in East Asia November 2023 award) шагналын эзэд болсон төдийгүй Дэлхийн шилдгээр (The Best in World November 2023 award) шалгарчээ.
Тэд уралдаанд оролцох сэдвээ судлахдаа МУБИС болон МУИС-ийг түшиглэж, тэнхимийн багш нараас нь зөвлөгөө, дэмжлэг авсан байна. “Шинэ үе” сургуулийн багш, сурагчид “Сэлбэ голын усны чанарыг биологийн аргаар үнэлэх нь” нэг сарын турш судалгаа хийсэн байна.
Сэтгэгдэл (1)