Грекийн парламент пүрэв гарагт ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай хуулийг баталж, Грек хүний эрхийг хангах бодлого биелэлтээ олсноор гэрлэлтийн тэгш байдлыг хангасан анхны Ортодокс Христийн шашинтай улс боллоо.
Парламентын 300 хууль тогтоогчийн 176 нь уг хуулийг дэмжиж, 76 нь эсэргүүцжээ. Олон сар үргэлжилсэн улс төр, олон нийтийн дунд өрнөсөн яриа хэлэлцээрийн үр дүнд гарсан уг шийдвэр тус улсын ЛГБТК+ хосуудын удаан хүлээсэн зүйл байлаа.
Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис санал хураалтын дараа "Х" хуудсанд нийтэлсэн нийтлэлдээ "Энэ бол Европын үнэт зүйлсэд үнэнч, дэвшилтэт, ардчилсан орон болох өнөөгийн Грекийг харуулсан хүний эрхийн чухал үйл явдал" гэж мэдэгджээ. Түүнчлэн энэ нь тэдний эцэг эх байх, хүүхэд үрчлэх боломжийг нээх тулгын чулуу юм.
Л.Сайнаа