Украин дахь дайн гурав дахь жилдээ үргэлжилж, Газын зурвас дахь тулаан Ойрхи Дорнодыг хамарсан хямралыг өдөөж байгаа энэ үед дэлхийн аюулгүй байдлын ажиглагчид Ким Чен Уны захирдаг Хойд Солонгосыг анхааралтай харж байна.
Сүүлийн долоо хоногт тэр өөрийн орны Өмнөд Солонгосын талаар хэдэн арван жил баримталж байсан бодлогоо хойш тавьж, өмнөдтэй эвлэрч, нэгдэх бодлоо хаяж, "мөнхийн дайсан" гэж үзэхийг уриалж байгаа юм. Хойд Солонгос "дайныг хүсэхгүй байгаа ч үүнээс зайлсхийхгүй" гэж Ким өнгөрсөн сард улс төрийн цуглаан дээр мэдэгдсэн тухай тус улсын KCNA агентлаг мэдээлэв.
Ким Чен Ун "Хэрэв дайн болвол зорилго нь БНСУ-ыг эзлэн авч, Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт захируулах болно" гэжээ. Одоо түүнийг анхааралтай ажиглах л үлдсэн.
Чанвон дахь Кюннам их сургуулийн Алс Дорнод судлалын хүрээлэнгийн Хойд Солонгосын судалгааны төвийн захирал Юл-Чул Лим “Солонгосын хойгийн байдал маш эгзэгтэй үе шатандаа орлоо. Харилцан хурцадмал байдал өндөр байгаа тул үл ойлголцол, буруу дүгнэлт, буруу ойлголтоос үүдэн санамсаргүй мөргөлдөөн, цаашлаад дайн гарах магадлалтай" хэмээн ВВС-д ярьжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)