Өнгөрсөн Лхагва гарагт Украины арми Крымын эрэгт Оросын байлдааны хөлгийг живүүлсэн гэх дүрс бичлэгт олон нийтэд тараад байна. Цэргийн тагнуулын мэдээллээр, Украин Оросын Хар тэнгисийн флотын гуравны нэгийг хүчингүй болголоо гэжээ.
ОХУ-ын "Цезарь Куников" десантын хөлөг онгоц руу “MAGURA V5" загварын нисгэгчгүй онгоцны дайралтын улмаас сүйрсэн гэж Украины цэргийн тагнуулын агентлаг Telegram дээр мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэл дээр нэмэгдэн "Цезарь Куников" десантын хөлөг онгоц нь Украины тооллогоор сүйрүүлсэн ОХУ-ын 25 дахь хөлөг онгоц болж буй.
Лхагва гарагийн халдлагыг тус агентлагийн тусгай хүчний “13-р бүлэг” Украины аюулгүй байдал, батлан хамгаалахынхантай хамтран хийсэн гэж мэдэгдэлд дурджээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (8)