Тайваний Кинмен арлуудын эрэгт нэвтэрсэн хэргээр тус улсын эргийн хамгаалалтын албаныхан Хятадын хэсэг загасчдыг баривчлахаар хөөжээ. Гэвч уг тэдний хоёр нь осолдон живж амиа алджээ.
Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр Хятадын нэр нь үл мэдэгдэх хөлөг онгоц Тайвань гэхээсээ илүү эх газрын Хятадтай ойр оршдог Кинмен эргийн нутаг руу нэг милийн зайд нэвтэрсэн гэв. Усан онгоц зугтах үеэр хөмөрч, багийн дөрвөн гишүүн усанд унасан байна.
Эргийн хамгаалалтын албаныхан лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ "Эргийн эргүүлийн завь Хятадын хоёр гишүүнийг аварч, нөгөө хоёрыг нь далайн уснаас ухаангүй байдалтай олсон" гэжээ. Тэднийг даруй эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан нь батлагдсан байна.
Л.Сайнаа