Франц улсын давж заалдах шатны шүүхээс Ерөнхийлөгч асан Николас Саркозиг 2012 оны сонгуулийн кампанит ажилдаа хууль бусаар санхүүжилт босгосон буруутай гэж үзжээ. Доод шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзээд байсныг давж заалдах шатны шүүх бататгаж, зургаан сарын ялыг хэвээр үлдээжээ.
Тодруулбал, Саркози кампанит ажилдаа хэт их мөнгө зарцуулсан баримт ил болсон. Тэр уг хөрөнгийг үүнийгээ нуун дарагдуулахын тулд “PR” хийдэг компани хөлсөлсөн ажээ.
Францын сонгуулийн тухай хуулинд аль ч нам сонгуулийн ажилд 22.5 сая еврог зарцуулах дээд хязгаартай ажээ. Гэвч тэр хоёр дахин илүү мөнгийг сонгуульд ашигласан байна. Үүнийгээ нуун дарагдуулахын тулд тус нам “Bygmalion” нэртэй компанийг хөлсөлсөн нь илчлэгдсэн аж.
Л.Сайнаа