АНУ-ын Миссури мужийн Канзас хотод лхагва гарагт болсон Үндэсний хөлбөмбөгийн Супер цомын аваргуудад хүндэтгэл үзүүлэх "Super Bowl" жагсаалын үеэр буудалцаан болсны улмаас нэг хүн нас барж, 20 гаруй хүн буудуулсан тухай гэж тус хотын цагдаагийн дарга Стейси Грейвс мэдэгдэв.
Гэмтсэн хүмүүсийн зарим нь хүүхдүүд байсан ажээ. Асар том хэмжээний гэгддэг уг арга хэмжээг үймүүлсэн, галт зэвсэг агссан хэргээр цагдаа нар гурван хүнийг баривчилжээ.
Ойролцоогоор нэг сая орчим хүн Канзас хотын төвд болсон жагсаалд оролцож, Чифсүүдийн давтан аваргалсан түүхэн үйл явдлыг тэмдэглэсэн юм. Буудалцаан болох үед тоглогчид ялалтын жагсаалын тайзан дээр байсан хэвээр байж, хүмүүст анхааруулга өгчээ. Энэ төрлийн гэмт хэрэг он гарсаар АНУ-д 48 дахь удаагаа тохиолдож байна.
Л.Сайнаа