2020 онд Колорадо мужаас сураггүй алга болсон нохой дөрвөн жилийн дараа Мексикийн хилийн ойролцоо буюу бараг 600 милийн зайд олджээ.
Бенжамин Бакстер 13 настай байхдаа 6 долоо хоногтой Патчес нэртэй гөлөг авчирчээ. Улмаар тэр 2020 онд шинэ ажилд орохоор Небраска руу нүүх шаардлагатай болсон. Гэвч түүний түрээслэхийг хүссэн байранд нь нохой оруулахыг хориглодог байсан тул найзынхаа гэрт нохойнхоо хамтаар түр толгой хорогдож байжээ.
Пачс Коло муж улсын Калхан дахь найзынх гэрт байсан Бакстер нохойтойгоо хамт амьдрах боломжтой шинэ байшин хайж байсан боловч нохой нь орчиндоо дасалгүй алга болсон аж. Түүний нохой өмнө нь гэрээ орхиж явсан түүхтэй учир хэсэгтээ санаа зовоогүй, хайгаагүй ажээ. Гэвч тэр эргэж ирээгүй гэнэ.
Бакстерын эхнэр Элизабетэд энэ оны нэгдүгээр сарын 31-нд ээжээс нь дуудлага ирсэн нь нохойг нь олсон тухай байв. Нохойг олсон гэх хүн зарын дагуу ээж рүү нь ярьсан байж.
Бакстер хоргодох газартай холбоо барьж, удалгүй тэд үнэхээр түүний удаан хугацааны туршид алга болсон үслэг найзыг нь олсон болохыг мэдээд хагартлаа баярласан байна.
Л.Сайнаа