Өнөөдөр Гэгээн Валентины баярын өдөр, хайрын өдөр, дурлалт хосуудын өдөр. Гэгээн хайрын энэ өдрийг монголчууд тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Жил ирэх тусам илүү өргөн хүрээнд тэмдэглэх болсон юм. Энэхүү баярын гол билэг тэмдэг нь шоколад байдаг. Дурлалт залуу, бүсгүйдээ хайраа илэрхийлж, зүрхэн хэлбэрийн шоколад бэлэглэдэг.
III зууны үед Ром хотноо Валентин гэгч нэгэн лам байсан гэдэг. Тэр үеийн захирагч хаан Клаудиус II ганц бие эрчүүд гэрлэж, эхнэр хүүхэдтэй болсноос цэрэг болсон нь дээр хэмээн тооцож, хатуу хуль гаргаж байв. Харин сайхан сэтгэлт Валентин лам дурлалт хосуудыг нууцаар адисладаг байсан аж. Энэ хэрэг нь илэрч, хаан ламыг цаазалсан бөгөөд үүнээс хойш Валентин ламын дурсгалыг хүндэтгэн гэгээн хайрын баярын өдрийг Валентины нас барсан өдөр тэмдэглэдэг болсон гэх түүх, домог байдаг аж.