Монголын Хөрөнгийн биржээр тун удахгүй экспортод гаргах зэсийн баяжмалыг арилжиж эхэлнэ.
Энэхүү арилжааг бэлтгэх хүрээнд “Экспортод гаргах зэсийн баяжмалын цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг ирэх гуравдугаар сарын 18-нд зохион байгуулах талаар Хөрөнгийн биржээс мэдээллээ.
Хэлэлцүүлэгт СЗХ, Монголын Хөрөнгийн бирж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлага, албан хаагчид, шинжээч мэргэжилтнүүд оролцож, зэсийн баяжмал худалдагч, худалдан авагч, бусад оролцогч нарт мэдээлэл хүргэж, санал солилцжээ. Монголын Хөрөнгийн бирж нэг жилийн хугацаанд 7.7 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжжээ.