“Бодол санаандаа гэмт хэрэг үйлдсэн мөчдөө л чи өөртөө цаазын ял оноосон гэсэн үг”. Жорж Оруэлийн “Мянга есөн зуун наян дөрөв” романд эл өгүүлбэр дүрийн сэтгэлзүйн дотоод зөрчлийг хамгийн оночтойгоор дүгнэдэг.
Гол дүрийн Уинстон Смитийн тэмцэл хаана, хэрхэн төгсөх нь бараг л тодорхой болчихсон мэт боловч зохиолч хөгжүүлэлтийн тун чадмагаар өөр зүгт залж орхино.
“Орфей” театрын хамт олон Жорж Оруэллийн тус романаас сэдвэлсэн постдрамын жүжгээр үзэгчидтэйгээ уулзах болсныг бид өмнө мэдээлсэн билээ.
Мягмарнарангийн Батболдын найруулгаар үзэгчдэд хүрэх “Мянга есөн зуун наян дөрөв” жүжиг ирэх гуравдугаар сарын 21-нээс эхлэн дөрөвдүгээр сарын 14-ныг хүртэл орой бүр 19:00 цагаас Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглогдох юм.
ТОМ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА! Энэ бол таны өмнөөс юу бодохыг чинь шийддэг нийгэм. Энд хайрлах хориотой. Эрх чөлөөтэй сэтгэж, хайрлавал та сэтгэхүйн гэмт хэрэгтэн. Хайрлах нь, бодож сэтгэх нь гэмт хэрэг бол та сайн дураараа гэмт хэрэгтэн болохыг хүсэх байсан уу? Тасалбарыг: https://ticket.mn/event/1959/ болон дэлгэрэнгүй мэдээллийг 90025742, 80025742 дугаараас лавлана уу.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)